Thursday, July 29, 2010

Би яг юу болох гэж яваад юу болчихсон юм бэ?

Өчигдөр орой унтах гээд хэвтэж байхдаа би яг юу болох гэж яваад юу болчихсон юм бэ гээд жаал бодож хэвтлээ. Хүсэл мөрөөдөл ч гэх юм уу.

1. Багадаа багш болохыг мөрөөддөг байлаа. Ээж маань багш болохоор ажил дээр нь дагаж очоод ангийнх нь хамгийн ард талын ширээн дээр суучихаад ээжийнхээ хичээл зааж байгааг хардаг байсан болохоор гоё санагдсан биз.


*Том болчихоод өөр мэргэжилтэй болохыг хүсч байсан ч яалт ч үгүй багшийн мэргэжил эзэмшсэн. Их сургуулиа төгсчихөөд 10 жилийн сургуульд 3 жил багш хийсэн. Дөнгөж 21 настай нөхөр таваариш дааж авах багш олдохгүй байсан хэцүү нэрт 8-р ангийг дааж авч байж билээ. Уйлах үедээ уйлж, инээх үедээ инээж, дундаа орох үедээ дундаа орж явсаар 8-р ангийг нь төгсгөсөн. Тэр үеэ одоо бодохоор нээх тийм цоглог, цайлган ккк байсан санагдаад байгаан.

2. Дунд анги хавьцаа хувцасны загвар зохион бүтээгч болохымсаан гэж боддог болчихсон байсан. Зургийн хичээлд асар сонирхолтой байсан нь нөлөөлсөн үү яасан эсвэл өөрөө өөртөө хувцас оёж өмсөж сураад амтанд нь орчихсноос ч болсон уу :).

*7-р анги төгсдөг жилээ Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд орохоор өгөх гэж байсан шалгалтнаасаа хоцроод энэ мөрөөдлөө биелүүлж чадаагүй. Нөгөө ангийн нэг охин орчихсон гээд явж байхтай нь таарчихаад асар ихээр атаархал төрж байсымдаг.

3. Тэрний дараа Шугам зургийн хичээлээс болсон байх архитектурч болдын билүү гэж бодсон.

*10 жилд миний хамгийн дурлаж хийдэг байсан хичээл шугам зураг. Маргааш шугам зургийн хичээлтэй гэж байхад ангийнхаа 10 гаруй хүүхдийн зургийг шөнөжингөө зураад хонодог байсышт :р. Гэхдээ мөрөөдсөн л болохоос яааг болъё гэж зориглоогүй л дээ. Жоохон айгаад.

4. 10-р ангиа төгсөх үедээ сэтгэл судлаач болвол яадаг бол гэж нэг мөрөөдөөд авсан.

*Гэхдээ надад тийм чадвар байхгүй гэдгээ мэдэж байсан болохоор тэгсхийгээл хаячихсан кэкэ.

Иймэрхүү л мөрөөдөлтэй байж.

Яг 10-аа төгсөөл конкурсдах болсон ээж намайг чирээд Багшийн Дээдэд аваачиж бүртгүүлсэн. Багш болгоно гээд, тэр дундаа бүр Монгол хэлний багш уу хэхэ. Шалгалтанд нь орсон. 200 гаруй хүүхдээс 5 хүүхэд авна гэж байхад би юу гэж тэнцэх вэ дээ. Тэгж тэгж явсаар яаж ийж байгаад л багш болчихсон доо.

Өөрийгөө харин хэзээ ч одооных шигээ тоотой зууралдсан хүн болно гэж төсөөлж байгаагүй. Тооноос аль болох зугтаж явсан хүн нэг мэдсэн 6 жил тоотой зууралдчихаж. Харин ч алдаагүй оночихсон шүү :D

7 comments:

  1. тоотой холбоотой гэхээр нягтлан юмуу :p биас нягтлан шд
    сэтгэл судлаач, одон орон судлаач этр гээл болохыг мөрөөддөг л байла дө хэхэ

    ReplyDelete
  2. Аниа боловсролоороо гайхуулчих болтой юм аа :p

    ReplyDelete
  3. kaktush: нягтлан бишээ хэхэ
    Anonymous: энд боловсролынхоо тухай биш мөрөөдлийнхөө тухай бичсэн шиг санагдаад байхын миндөө
    юуг нь ч гайхуулах вэ дээээээээ

    ReplyDelete
  4. би сэтгүүлч, сэтгэл судлаач 2-н л аль нэг нь болно гэж бодддог байлаа хөөрхий. нягтлангийн ангид ээжээр хүчиндүүлж орж байхдаа нягтлан гэж яг ямар ажил хийдэг гэдгийг ч мэддэггүй байсан ш д. одоо хүртэл тэр хоёр ажлыг мөрөөддөг хэвээрээ л .., :(

    ReplyDelete
  5. ollie: энэ ээж нар ер нь их хүчиндэхийнмаа тэ
    одоо сурахгүй юу сэтгүүлчээр :р

    ReplyDelete
  6. ер нь хүссэн дуртай мэргэжилээ л эзэмших юм бол гоё тээ.

    ReplyDelete
  7. MNED: тхх, тэр үед хүсч байгаагүй мэргэжлээрээ одоо ажлаа хийгээд явж байгаа ч гэсэн энэндээ аягүү сэтгэл хангалуун байгаа, угаасаа ийм л болохыг мөрөөдөх ёстой байсын гээлүү кэкэ

    ReplyDelete