Monday, August 30, 2010

Паркаар зугаацахаар мордов.

Өчигдөр паркийг туршилтаар ажиллуулж жоохон зугаалав. Эрээн мяраан хөөрхөн л болж.
Бараг л хүүхдийн баяр шахуу юм боллоо.

Зай нь багасаад давчуу ч болцынмуу санагдсан. Хуучин тоглоомнууд дээрээс нь нэмэгдээд 2, 3 шинэ тоглоом байна. Алсыг харагч гэх мэт зарим тоглоомнууд нь ажилласангүй.




Бяцхан нуур, үлгэрийн байшин харин хөөрхөн болчиж. Гэхдээ уг нь хуучин үлгэрийн байшин нь яг үлгэрийнх юм шиг санагддаг байсышт. Үүдэнд нь нэг аймар том баатар унтцан байдаг байлуу. Жоохон байхдаа хараад айдас ч юм уу нэг юм төрөөд байдаг байсан. Одоо нэг хааны ордон шиг ч юм уу тиймэрхүү л болж. Хүмүүс тэгээд ус руу нь цэвэр усны сав, хог цаасаа хаяцан л байхым даа.








Нэг хөөрхөн усан оргилуур байсан. Байж байгаад оргилдог. Хүүхдүүд дундуур нь сүлжиж гүйгээд л.




Pirate ship гэд нэг тоглоомон дээр нь суусан чинь хамаг цус хөөрөөд, дотор муухай оргиод, толгой өвдөөд. Хүмүүсийг орилолдоод байхаар нь худлаа сенсаацлаад гээл томроод байсан ажаа суугаад дороо дусаангаа алдаад, ажлын жирэмсэн охиноос долоон дор юм боллоо хаха. Доошоо буухад нь орилохоос өөр аргагүй болжийнлээ :р.



Бас нэг ийм тоглоом байсан.




Зам, зүлэг гээд зарим ажлууд нь дуусаагүй байна. 9 сарын 1-нд нээлтээ хийхдээ дуусгачихсан байх юм байлгүй дээ.

Эцэст нь өөрийнхөө зургийг оруулчий. Гадагаад явж үзээгүй хүнд гадагаадад авахуулсан юм шиг л санагдаад байна гсн :D.





Friday, August 27, 2010

Хичээл.

Жирэмсэн болсон үедээ янз бүрийн юм бодож, шар сонин уншиж, аймшгийн кино үзэж сэтгэл санаагаа хямруулж урагт нөлөөлж болохгүй... дадада


гээл аймар хичээлд суулаашт өнөө өглөө :D.

Халамжаас хүүхдийн, жирэмсний энэ тэр гээд янз бүрийн мөнгөө авахын тулд жирэмсэн эхчүүд 8 өдрийн сургалтанд хамрагдсан байх ёстой байдын байна. Ажлын цүндээк охины нөхөр нь ирж амжихгүй нь гээд би дагалдаж эмнэлэг рүү нь яваад баахан жирэмсэн хүүхнүүдтэй цуг 1 өдрийнх нь хичээлд цуг суугаад кэкэ.

Яджаахад би өөрөө жирэмсний юм шиг палааж өмсцөн байсан болохоор аягүү жирэмсэн юмшиг тэрүүгээр алхаж этр :р. Хүмүүс чи хэдэн сартайен гэвэл 4 недельтэй гэж хэлнэ дээ гэж боджээсэн гээлүү хаха.



энэ эмч нь миний зургийг авсын :р

Thursday, August 26, 2010

Сарын юм.

Сүүлийн 2 шөнө дараалаад 2 найзыгаа зүүдэллээ.

Эхний шөнө нь нөгөө хоёр надтай уулзах гээд ирж байна гэж
2 дахь шөнө нь би өөрөө очиж уулзаж байна гэж

Аймар санасан сэтгэл 2-уулан дээр нь мэдрэгдэж байсан.

Аргагүйшт. Уулзалгүй зугатсаар бараг 2 сар болох гэж байна.

Би хар багын ийм мэдрэл зантай байсын. Нэг л сонин санагдчихвал уулзахгүй зугтаал, гэрт ирэхээр нь байхгүй хөдөө явцан интэр гэж хэлүүлээл. Хэнтэй ч уулзахгүй гэртээ бүгээл.

Дээрээс нь утсаар ярих асар дургүй. Тийм болохоор утсаа ч бараг авдаггүй :р.

Тэгж тэгж байгаад аяндаа арай гайгүй болоод, мартагначихдаг ч юм уу тэгэнгүүт нь уулзаж муулздаг наасан.

Манай нэг найз ямар сайндаа намайг САРЫН ЮМ гэж нэрлэж байхав дээ хаха хуцжаан шүү тэ.

Удахгүй хэд хоногийн дараа нэгнийх нь төрсөн өдөр болно, тэр үеэр гэмгүй царайлаал уулзана даа :р

Tuesday, August 24, 2010

Шалдав.

Хийж байгаа ажил, хөгийн ичимхий??? гэх юм уу :р зангаасаа болоод хааяа ч бол хүслээрээ, дураараа байж чадахгүй. Сүүлдээ бүр наснаасаа болоод гэдэг нэг юм нэмэгдэх гээд байх шиг байна нтр гсн кэкэ.

Тийм биш бол сайхан зоргоороо нааж алдахгүй юу дурак.

Сэрүүн яваа хугацааныхаа дийлэнхийг иймэрхүү баригдмал байдалтайгаар өнгөрөөдөг.
Дотор байгаа Нэмү ил харагдаж байгаа Нэмүгээсээ тэс хөндлөн ч байх шиг. Нөгөө гаднаа юу, дотроо юу гэдэг шиг л.

Ганц өдөр хамаг үнэнээ нүүрэндээ наагаад гудамжаар хөндлөн алхчмаар л байнашт :р.


Балаарах ч яахав.

Ойрд сайхан байгаа. Ажил төрөл ганц хоёроороо бүтээд, санаа зовох, бухимдах асуудал бага багаар хумигдаад. Тэгэнгүүт өрөмний өт шиг өрвөлзөж, сахилгагүйтэж дүмбүүрмээр санагдаад байхын.

Нээрээ сүүлийн 2 сарыг аягүү зугаатай өнгөрөөжийнаа. Хажуудаа байгаа 2 шинэ нөхрийг сургах гэж хөөрхөн л юм болжийн. Зарим үед мэдрэээмжгүй, сэтгэлгүй юм хийгээд дургүй хүргээд байхаар нь тас загинаж хаяаал, хөмсгөө зангидаж дүрдээ ороол кэкэ.

Багш магш хийж байсан үлдэгдэл бол бас байнаа байна.

За за залхуу хүрэв, ажлаа хийе. Бичий гэсэн чинь бичих юм ч олдохоо байчиж.

Гэснээс энэ хагас сайнд салхинд гарч алжаалаа тайлахаар болсон. Иймэрхүү маягаар :D. Даанч навч мавч нь ингэж шарлаагүй байгаа байх даа.


Thursday, August 19, 2010

Онцсайн

Өөртөө онцсайн тавьчихлаа :D.

2 долоо хоног номондоо орж ажлаа сайн хийсний үр дүнд 3, 4 ажлын ард гарсан. Өнөөдөр бүтэн сар гаран шаналгасан асар том ажлын ард амжилттай гарчихлаа. Дотроос нээх том юм аваад хаячихсан юм шиг онгойгоод сайхан байнаа. Ажил төрөл бүтэхээр албан тасалгааны цонхоор амьдрал нээрээ асар сайхан харагдана шүү.

6 том заакуудын өөдөөс хараад юм ярина гэдэг ч амаргүй даваа байлаа ээ бурхан минь. Зүрх хурдан хурдан цохилоод амар гарчих гээд, хамаг бие салгалаад байсан :р. Ашгүй ороод яг цагаа тулсан чинь овоо тайвширчихдаг байнашт.

Зө тэр энэ ч яахав.

Гээд цаашаа бичих гэсэн чинь бичих юм олддоггүй ээ.


Харьж фэйсбүүктэйгээ ноцолдыдөө.

Monday, August 9, 2010

...

...Дутуу хайрладаггүй зүрх минь гав ганцхан болохоор

Дурласан л бол гүйцээ... бүхнээ золиосолдог болохоор...





Дан.Нямаа


гэсэн мөрттэй Тэр бүсгүйд намайг... гээд нэг шүлэг бас байдын байна.




Гэснээс...
Өнөөдөр аягүү номондоо орсон, ажлаа хийсэн, завгүй өдөр байлаа :D.
Энэ 7 хоногийг иймэрхүү маягаар юм хумаа сайхан үр бүтээлтэй хийж өнгөрөөчихөөд дараагийн 7 хоногоос гялс амарчих юмсөөн хүйтрэхээс өмнө.

Friday, August 6, 2010

Тойм явлаа

Ажлын өдрүүд дууслаа урра гсн. Айхгүй ч гэсэн аягүү нэг хүн байхгүй л бол энэ Нэмүүлэн хөлөөрөө толгой хийх шинжтэй дэгээ. Энэ 7 хоног захирал байхгүй, тэгээд захирлын доотоо талын хүн нь би өөрөө болохоор /аягүү худлаа кк/ өөрөө өөртөө боосроод ажлаа хийхгүй жаал галзуурлаа.

1 дэх өдөр харъяа нэг салбар дээрээ ажлынхаа 2 хүүхэнтэй очиж баахан арзганасан.

2 дахь өдөр нь дахиад өөр 2 хүүхэнтэй очиж залуу малуу эргүүлдсэн шээг /амжих уу :р/ дальжиганаад, тэндээсээ нэгнийхээ машаантай заакийгаа эргэжийн гэж хотын төвөөр баахан түгжирч зугаалаад :р.

3 дахь өдөр хар усан бороотой хүйтэн өдөр -20 хэмийн хүйтэнтэй 2 асар том зоорь луу орсноос болж хоолой өвдөөд, ханиад бараг зооглочив бололтой. Тэндээсээ Эмээлт явж хөлдөж үхэнгээ алдаад ээ бурхан минь. Болдог өдрөө болдог газруудаар явбаа.

4 дэх өдөр ажил дээр нэг асуудал гараад, гоё юм болсоон кк. Тэрнээс болж орой нь гадуур гарч ганц хоёр пийв гүзээлээд, тэгсэн сүүл рүүгээ бас нэг юм болсон дурак гэж хэхэ.

5 дахь өдөр ажил дээрээ үхэл ханхлуулаад, худлаа хүн амьтанд зааварлаж мааварлацан л сууж байна. Хурдан орой болоосой гэж байсан чинь хуучин ажлын нэг эгч Амь эргээс ирсэн тул орой дөрвөлжин ширээний нүүр тулсан уулзалттай гэнэ. Юун хапи Фрадэ вэ, эртхэн харьж унтмаар байхад чинь :(

Иймэрхүү маягаар ажлын 5 хоногийг өнгөрөөж. Дараагийн 7 хоногт номондоо орохгүй бол ёстой болохгүй :D

Wednesday, August 4, 2010

...

Өчигдөр орой ажлаа тараад гарсан зөөлхөөн бороо орж байхаар нь нэг буудлын наана буугаад үсээ буржийтал алхлаашт :).

Аавыгаа дуурайгаад бас нэг муу юм жоохон жубгар үстэй ухаантай. Манай аав бол бүр аабан бээбэн шт хэхэ.


Өглөө нээрээ намайг ажилдаа явах гээд нааш цаашаа гүйж байх хооронд манай гэрийнхэн сэрцгээж бяцхаан чааталдын :).

Ээж эмнэлэгт үзүүлнэ гээд босчихсон явж байсан тэгээд нэг баахан шимтгэл, даатгалын асуудал яригдлаа.

Ажил хийж үзээгүй манай оюутан дүү цалингаас даатгалын шимтгэл гэж 10%, орлогын татвар гэж 10% авдаг гэж сонсоод хөөх хамаг цалин авчдын байнашт гэсэн ээж одоо ч харин гайгүй болоод байнаа.

Дээр үед эвлэлийн, намын гишүүний татвар гэж авахаас гадна хүүхэдгүйн татвар, гэр бүлгүйн татвар гэж авдаг байсышт гэж авдын.

Би ми бол хамаг цалингаа татварт өгөөд энхрий хайрт нам, эх орныхоо төлөө бүхнийг умартан, амь биеэ үл хайрлан өлсөхийг мэдэхгүй ажиллаж байх байсан бус уу кк.

Гэхдээ тэр үед намын "даалгавраар" нэг, хоёр, гурав, дөрөв, тавдугааар таван жилийн бүгдэнгийнх нь биш юмаа гэхэд аль нэгнийх нь гавшгайч нэгэн сайхан залуутай сууцан байх байсан ч юм билүү хэн мэдлээ кк

Monday, August 2, 2010

Удахгүй Autumn in UB.

Сүүлийн үед ооогт кино үзээгүй.

Өчигдөр орой үндэс дээр Autumn in New York гээд нэг кино гарахаар нь үзлээ. Richard Gere, Winona Ryder 2 тоглож.




Love story-н сүүлийн үеийн хувилбар юм уу даа. Баян Gere ахыг харсан чинь Pretty woman ч үзээд байгаам шиг санагдах гээд.

Нээх ч сэтгэгдэл төрүүлэхээр кино биш. Хамгийн таалагдсан нь хүнд гарын Winona-н царайлаг төрх, намрын улирал 2 нь л байлаа.




Газар бүрхсэн улаан шар навчнууд, бороо, залуухан царайлаг Charlotte, армаанчик дурлал.



Иймэрхүү нэвсгэр хар пальто өмсөөд ингэж явах гоё тэ :D

Эввввв гэнэт армаанчигламаар санагдсан :р.