Friday, July 16, 2010

...

Айлын хүүхдүүд тусдаа ганцаараа амьдраад, биеэ даагаал явахын.
Би одоо хүртэл аав, ээж, дүү нартайгаа зууралдсаар л.

Тусдаа гараад ганцаараа амьдарч чадах л даа. Гэхдээ би бараг тоотой хэд ганцаараа амьдрах тухай бодож байсан байх аа.

Барагтай тэгж бодож байгаагүй. Аав ээж хоёртой хэрэлдсэн ч, чимдаанд хувцсыг минь хийгээд хөөсөн ч бараг тэгж боддоггүй гүрийгээстэй :D

Бага байхын аав ээж хоёртой амьдралынхаа асуудлыг шийдэлцдэг, голлох шийдвэрийг бараг би гаргадаг байсан байх шүү, одоо ч 60, 70 хувийг нь зохицуулдаг, тийм болохоор би явчуул энэ айл хэцүүдэх юм шиг санагдаад аав ээж хоёрыгоо торойтол орхиод явж зүрхэлдэггүй байх :). Өөрийгөө аягүү товойлгосон кк.

Байнга гэртээ ганцаараа байх ч ер нь нээх дургүйм шиг байгаан. Гэрийнхэн байхгүй үед л хэсэг зуур ганцаараа байвал юуын гэхээс олон хоногоор бүгд яваад яг ганцаараа болчингуут гачин болчдышд.

Ямар сайндаа дээр нэг жил гэрийнхэн бүгд л ийш тийшээ хөдөө явцгаагаад би ганцаараа үлдчихээд орой нь ажлаа тараад гэртээ ирсэн чинь хоосон харанхуй гэр, нээх эвгүй хорвоо дэлхий дээр орь ганцаар үлдцийм шиг санагдаад хоолой зангираад гэхгүй юу :D

10 жилд, оюутан байхад, дөнгөж төгсөөд ажил хийж байхад би одооныхыгоо бодвол асар чөлөөтэй биеэ даасан, хүнээр заалгадаггүй, гадуур гарлаа, найзуудтайгаа ийш тийшээ явлаа аав ээж 2 ч нээх юм хэлдэггүй байлаа.

Тэгсэн одоо орой хэдэн найзуудтайгаа жоохон суух гэхээр л 10 болов уу гүү юу ээж залгаастай, жоохон оройтчуул маргааш нь эрүүний шөл уугаал.

Дээр нэг найз чи чинь одоо хар багадаа л аав ээж гэж ярьдаггүй юм байсан, одоо хайшааен, 30 гарчаад тэнэг юм шиг аав ээж 2 гаргахгүй байна чихшиг тэнэгтээд байхын гэцэн :р.

Тэр үед яасан ийсэн гэдэг л байсан байх хааяадаа, би ч нээх авч хэлэлцэхгүй яваад байдаг байсан байх, одоо гөгшрөөд аягүү ухаан суугаад кк, аль болох зовоочихгүй, аясаар нь яваад байгаан болуу.

Тэгээд байхаар давраад сүүлдээ бүр гаргахгүй байх санаатай бас :D.

11 comments:

  1. тусдаа гараач, гараач чи. өмхийрлөө ш д наад гэртээ.

    ReplyDelete
  2. хэхэ
    одоо харин гарчих гээл, гарчих гээл байдаг
    гэтэл хариу нь гарахгүй уур хүргээд байхын :(

    ReplyDelete
  3. сагсуушд энэ :D

    ReplyDelete
  4. маньтайгаа суу.. манайд амьдар

    ReplyDelete
  5. he he.gantsaaraa bh goe goe goe.
    Bi chini odoo 25 hurcheed bhad manai Aav Eej odor bur utasdaastai shde.Unen laitai

    ReplyDelete
  6. гараагүй л байгаамуу хариу нь.. бие нь яажийн

    ReplyDelete
  7. Наргил: чаддаг юмаараа ганц сагсуурчингуут сараа даачдышт гсн үү :р
    ЗОРИГТ8: за зүгээр тэгж өөрийгөө дөнгөлөөд яах вэ, чи ч өөрийгөө тэгж дөнгөлөөд яахав :D
    Mishaa: аав ээж нарт биднүүс нэг тийм өөлгийн дотроос мишээж байгаа эсвэл уйлж байгаа царай л харагддаг байх тэ хэхэ
    БэМэР: гараагүй ээ, ерөөсөө больё гэж өргөдлөө өгдийнмүү гээд суужийн хэхэ, бие зүгээр зүгээр муу хүн үхэхгүйн байна

    ReplyDelete
  8. би одоо хамгийн залуу юм уу хаашаен чи чи чи гээд байсан чинь бүгд ах эгчийн байна шд. одоо би чинь 22той шд гэхдээ л ээжийгээ зовоохгүй гээд аль болох аясаар нь хөвөрдөгийм аа гэхдээ бас хааяадаа бол тээ үнэн давры шд. тасраал нам накаут хөөрхий шөнө нойргүй хонодог байхдаа гэж бодхоос л . харин ойроос бясалгал мясалгал гээд юуу оройн хоол болоогүй байхад гэртээ орж эдр сүүлдээ ээж миний охин гадуур дотуур явж найз нөхөдтэйгөө уулздаггүйм уу эдр гэжийна шд. энэ далимыг далимдуулаад хоногоор явах төлөвлөгөөтэй. зад наргина аа

    ReplyDelete
  9. harin tiihg.olgiitoi joohonoor ni l tosooldog yum shig bgaa.Bid bolhoor oorsdiigoo aihtar tom zaluus l gej bodood bg.........

    ReplyDelete
  10. bid ch mon tedentei l adil ur huuhedtei bhoor sanaa zovoh l bh daa tiimee

    ReplyDelete
  11. Пионер РЭД: хаха аймар далимдуулсан, одоо сайн далимдуулж ав, тэгэхгүй бол сүүлдээ хөгшрөөд ирвэл далимдуулах ч тэнхэлгүй болоод нөгөө санаа байвч сачий хүрэхгүй гэдэг болно шоо :D
    Mishaa: тхх, зовох л байх, гэхдээ одоо яахав цагийн юм цагтаа, дараа нь зовно гээд аав ээжийгээ зовоохгүй байлтай биш гээлүү ккк :р

    ReplyDelete