Wednesday, December 1, 2010

Би хошуугаа олон юманд дүрдэг :р

Би ер нь их олон юманд хошуугаа дүрдэг юм шиг байгаан, аятайхнаар хэлвэл олон талын сонирхолтой гэхиймүү кккк, тэгээд мэддэг юм ч байхгүй, мэддэггүй юм ч байхгүй :р

Нэг хошуу дүрдэг юм нь Монгол хэлний зөв бичиг, дүрэм, найруулга байна.
Аймар сонирхолтой. Сүүлдээ нөгөө мэргэжлийн өвчин гэдэг шиг юм болоод байгаа байж ч магад :р
Нэг ч алдаагүй бичсэн хүний бичлэг цаанаа л нэг сэтгэл сэргэм байдгийн. Гэхдээ монгол хэлний чиглэлийн хүн биш болохоор нарийн ширийн дүрмийг бас яг сайн мэдэхгүй л дээ. 10 жилд заалгасан хэмжээндээ л гэх үү.

Энд тэнд явж байхад арай ч дээ гэмээр алдаатай бичсэн үг их байдаг болж.

Манай ээж бага ангийн багш болохоор манай гэрт иймэрхүү төрлийн яриа байнга болж байдаг. Зурагт хараад сууж байхад гардаг энэ үгийг алдаатай бичсэн байна, ингэж бичих билүү, тэгж бичдэг, учир нь ийм дүрэмтэй гэдэг яриа надад асар сонирхолтой санагддаг юм. Би бол дундаж оролцогч л доо. Ээж, дүү 2 бол овгорууд нь юм байгаан.


За оршил яахав.

Өчигдөр орой зурагт үзээд сууж байсан үндэс дээр ТУНГААМАЛ гээд монгол хэлээ идэвхижүүлсэн танин мэдэхүйн уралдаант нэвтрүүлэг гардаг юм байна. Ямар учраас тэгж бичиж байгаа, дүрэм зэргийг зарим нэг үгэн дээр яг нарийн сайн тайлбарлахгүй байх гэх мэт учир дутагдалтай зүйл бага зэрэг байсан ч яваа яваандаа дампуураад алга болчихолгүйхэн шиг өргөжөөд хөгжөөд явах байлгүй дээ, надад лав их сонирхолтой аятайхан нэвтрүүлэг санагдсан.

Дүү байхгүй байсан тул ээжтэй хамтдаа суугаад идэвхийлэн үзлээшт.
Зарим нэг хүмүүст сонирхолтой санагдаж магад гээд энд орууллаа. Сонирхолгүй байвал тэр л биз шүү :р.


Бичиг хэрэгслэлийн дэлгүүр
Даатгагдсан хадгаламж, даатгагдсан ирээдүй

гэсэн өгөгдлөөс алдааг олох ёстой гэсэн даалгавар өгч.

Эхний өгөгдлөөс бол алдааг амархан олсон л доо би :).

Бичиг хэрэглэлийн гэх, бүр эс бөгөөс бичиг хэрэгслийн гэх ёстой.
Хэрэгсэл гэж бичдэг болохоос хэрэгслэл гэж бичдэггүй бөлгөө гэсээн.

Дараагийн өгөгдлөөс би алдааг нь олж чадаагүй.

Тэгсэн чинь гол утга болвоос хадгаламжийг даатгадаг болохоос хадгаламж өөрөө даатгагддаггүй ээ, ийм учраас даатгасан хадгаламж, даатгасан ирээдүй гэх нь зөв өө гэсэн. Энэн дээр яг гоё тайлбар хийгээгүй юу, би өөрөө дүнкүүрээд сайн ойлгосонгүй юу, даатгах, даатгуулах, даатгагдах гээд сүүлдээ бага зэрэг толгой эргэсэн бөлгөө кэкэ.

Дараагийн даалгавар.

Хүндэт зорчигчдоо /энэ дунд нь байсан хэсгийг мартааскаа/ баримтлана уу.
Ноёд хадагтай та бүхэнд баярын мэнд дэвшүүлэе.

2 багт энэ 2 өгүүлбэрийг нэг нэгээр нь өгөөд алдааг ол гэсэн байсан.

Олоход тун амархан алдаа байсан. Эхний өгүүлбэрийг авсан баг зорчигчдоо гэдэг үгэн дээр алдааг олоод өөр алдаа олж чадаагүй, 2 дахь өгүүлбэрийг авсан баг 2 алдааг хоёуланг нь олсон харин аль ч баг яагаад тэгж бичих ёстой дүрмийг нь тайлбарлаж чадаагүй.

Хүндэт зорчигчдоо /энэ дунд нь байсан хэсгийг мартааскаа/ баримтлана уу гэсэн өгүүлбэрээс

- зорчигчдоо гэдэг үгэнд хэрэглэгдэж байгаа 2 ширхэг О нь болвоос анхааруулж байгаа аястай болохоос хамаатуулаагүй юм байна шүү. Иймд зорчигчид оо гэх нь зөв бөгөөд зорчигчдын анхаарлыг өөртөө татаад дараагийнхаа үгийг хэлж байна, зорчигчдоо гэвэл тэнд байгаа зорчигчид бүгд минийх, би жолооч нь болоод зорчигчдоо бүгдийг нь аваад замд гарах бөлгөө.


- баримтална уу гэж бичнэ. Задалвал

Барь + мт = баримт + л = баримтал + на = баримтална

- хэрвээ баримтал + н байсан бол баримтлан болноо, учир нь Н гэдэг аальгүй эгшигт гийгүүлэгч урд хойноо ямар ч эгшиггүйгээр цааш явах газар үгүй учир дунд нь хөөрхий А-г жийрэглэж байгаа бөлгөө гэж тайлбарласан.

Ноёд хадагтай та бүхэнд баярын мэнд дэвшүүлэе гэсэн өгүүлбэрээс

хатагтай гэж бичих ёстой гэсэн, энэний тайлбарыг сонсож чадаагүй ээ, би өөрөө ч энэн дээр нарийн ширийн учрыг мэдэхгүй тул тайлбарыг илгаслаа.

- дэвшүүлье гэж бичих нь зөв. Бага ангид заасан дүрмээр бол гийгүүлэгчээр төгссөн үгэнд е залгавал дунд нь зөөлний тэмдэг жийрэглэнэ гэдэг билүү :)

Хүмүүс нээх сонин дэвшүүлэе гэж бичихээс гадна хүргье гэж бичээд байдгийн.
Энэ нэвтрүүлэгт орж байгаа нэг нөхөр лав дэвшүүлье гэж бичнэ гээд дүрэм мүрэм ярьж ярьсны дараа тайрая гээд биччихсэн л явж байналээ хэхэ.

Хатуу зөөлний тэмдгийг шаардлагагүй гэж үздэг хүмүүс би зөндөөг мэднэ, гэхдээ л байгаа дүрмийг одоо яалтай билээ дээ.

За зарим хэсгийг нь л бичлээ. Нээх урт бичлэг. Өөрөө ч толгой эргээд, сүүлдээ ядарчихлаа зүгээр /албатай юм шиг биччихээд үү :р/.

Tuesday, November 30, 2010

Ёстой валиар сар

Энэ 11 сар ёстой сонин сар болж өнгөрлөө.

Сайн муу үзээгүй юмаа үзэж үхэр цам харайна гэдэг нь л болов.

Сарын эхээр гадуур дотуур явж зугаалаад галуу шувууны мах идээд сайхан л байлаа. Жаргаж жаргаж ирсэн юмсан уг нь.

Ирснээс хойш сарын сүүлийн хагаст ерөөсөө юу болоод өнгөрснийг одоо ч санах гээд санахгүй байна. Санахын ч хэрэг алга чөтгөр ав. Талд нь жиргацын одоо талд нь балайр гэж байгаамуу хайшаан.

Болох болохгүй юм хийж бүтэлгүйтсээр байтал ашгүй энэ нэг муу ёрын сар нь дуусах гэж байх шиг байна нтр хөөрхий 11-р сард хамаг буруугаа чихсэн.

Сарын сүүлийн өдөр харин сайхан байна.

Урд шөнө алдарт 2 багийн /Барса vs Реал/ сонгодог дерби, шилдэг гэгдэж байгаа 2 тоглогчийн /Мэсси vs Рональду/ тулаан болсон боловч үзэж чадаагүй өглөө ирээд нэт ухаад яасан бол гээд зүрх түг түг цохилоод харсан чинь юу вэ нүдэндээ итгэсэнгүй.

5:0 чихшиг. Элэглээд хаяцан байхын. Реалынхныг өрөвдөх ч шиг, ядаж нэр төрийн нэг гоол хийчихгүй дээ нтр наасс :р

Сэтгэл санаа аймар сайхан болоод нэг л их малийсан хүн зөөлөн сандалдаа тухлаад кофе уусан шиг налайгаад суужийн. Энэ чигээрээ энэ сарыг дуусгая дөө.

12 сар минь чамаас асар сайхан байгаасай гэж хүсжийнээ :)

Monday, November 22, 2010

...

Хэт их зугаацаж, хэт их ойртсоны дараахь шарталт, залхалт уу /Хэд хоног энэ тэрүүгээр тэнээд өдөр шөнөгүй цуг байцан чинь/

Ойрд амаа ангаймааргүй, найзуудтайгаа уулзмааргүй санагдаад дүмбүүрээд суужийн, хэд хоног ичнээ

Би тийм, олон хоног найзуудтайгаа цуг байхаараа дуу гарахаа байчдын, сардаа ганц хүсэн хүлээж уулзаж байвал таарсан зожиг дрк гээлүү :р.

Ядаж байхад сүүлийн үед байнга бүтэлгүйтээстэй виийййй :(

За тэр ч яахав.

Шинэ жилийн уур амьсгал орчихсон гоё санагдаад байхын.

Хүүхнүүд чинь гутал хувцас гээл ажлаа хийхээ байдчышт тэ :)





Шаал өөр юм бичиж байснаа арилгаад шоол өөр юм биччээд гарлаа

Friday, October 29, 2010

БИ



Би багадаа загвар их сонирхдог байлаа. Гэхдээ томрох тусмаа өөрийнхөө явцгүйг мэдэрсэн л дээ.
Өөрөө ерөөсөө сэтгэж хийж чадахгүй байсын. Таалагдсан загвараа дуурайж оёж өмсөнө үү гэхээс дотроо бодоод төсөөлөөд хийх чадваргүйн байналээ. Тэрэндээ нээх их гутардаг байж билээ.

Дунд сургуульд байхад зургийн хичээл дээр дандаа онц авна. Гоё зурдаг боловч өөрөө сэтгэж биш юмнаас хуулж зурдаг байсымдаг. Яг тэрэн шигээ л.

Жишээ нь нэг морь зурлаа гэхэд би шууд өөрөө төсөөлөөд хэзээ ч зурж чадахгүй, харин хараад зурвал дажгүй зурчихна.

Одоо ч гэсэн ажил дээр тиймэрхүү хандлагатай, шинээр юм сэтгэж хийхдээ ер нь тааруу :р, харин болж бүтэхгүй байгаа юмыг сайжруулах янзлахдаа бол гаргуун :р.

Ор хоосон зүйлийг төсөөлж мэдрэх биш, нүдээрээ харж байж төсөөлж мэдэрдэг юм шиг байгаан.


Орчин орчиндоо хүн бас нэг байдаг байдлаараа дасаад байдаг тал байна уу.

Би чинь хараа муутай, нүдний шил зүүнэ, гэхдээ тэрийгээ дандаа үзэн яддаг. Учир нь нээх номын царайтай дээрээ бүр номын царайтай болчдог болохоор тэр. Өөрийгөө номын царайтай биш байгаасай гэж асар ихээр хүсдийн :D

Ажил дээр шилгүй байж огтоосоо чаддаггүй, тэгсэн мөртлөө гадуур, гэртээ шилгүй байж чадаад байгаан. Ганцхан ажил дээр л шилгүй бол юу ч харж чадахаа байчдын.

Ажил дээр кофе уух ёстой сайхан. Хааяа нэг чихэртэй байхуу уучдынмуу гээл уухаар хоолой давахгүй, гашуу оргиод.

Тэгсэн чинь гэртээ болохоор ерөөсөө кофе ууж чаддаггүйн байналээ, ууя ч гэж бодогдоггүй. Ажил дээр бол кофе уухгүй л бол байж ядаад ажлаа хийж чаддаггүйшт.

Тэгснээ чихэртэй байхуу уух аягүү дуртай болчино. Нөгөө хоолой гашуу оргиулаад байдаг байхуу чинь гэрт бол ямар амттай байдаг гэж сананаа кэкэ.

Бариу хувцас өмсдөг зуршилтай. Нилэмгэр, дэрэвгэр, сул, том, задгай энгэртэй хувцас өмсөж чаддаггүй.

Ийм хувцас өмсчихөөр миний бие надад захирагдахгүй байгаам шиг санагдаад байдышт хэхэ. Навсайгаад, сийгээл...
Тушилдаал явж байвал нэг л сайхан өөрөө өөрийгөө жолоодож, мэдэрч чаддын :р.

Лаг стилний байх дуртай боловч хөөрхий тийм байж чаддаггүймоо. Дотроо бол маангар стилний хүүхэн шүү дээ гсн :)

За за хоолондоо орлоо, өнөөдөр ажил арай гайгүй байгаа болохоор элдэв шалдав юм бичих завтай байлаа.


Thursday, October 28, 2010

Саййййхан хувцаснууд

Дахиад л мануухай царайлжийн. Ажил дээрээ.

Будагны үнэрт мансуураал, нүд анилдаал, Adele сонсоол, style.com-р хэсээл, кофе уугаал сууж байна даа.

Professional гэсэн гарчигнаас хэдэн office маягийн хувцаснууд хараад шүлсээ гоожууллаа. Гоёынмаа дандаа л миний стилний юмнууд байна.

Зүгээр суухаар энд наадынмуу.


















Sunday, October 24, 2010

20:08



Ажил дээрээ. Засвар хийж байгаа хүмүүсийг хараад. Нилээн олон хоног ингэж мануухай шиг суужийн.
Хийх юм олдохгүй баахан нэт хэслээ. Аяга кофе хийж авчихаад ийшээ орж сараачдын билүү гэж бодоод ороод ирлээ.

Гээд хүчилчихээр бичих юм орж ирэхгүй лайтаад байдынмаа бас :).

Гэснээс миний авъяасыг энэ улс жоохон хөгжүүлээд өгсөн бол юун прада, юун гүчи, юун галяано гсн кэкэ. Эртээд нэг ажилтныхаа хуриманд очих гэсэн чинь олигтой өмсөх юм олддоггүй. Бүтэн сайнд болох хуриманд өмсөх гувцас хайж хагас сайнд ээжийг дагуулж аваал өдөржин дэлгүүр хэслээ. Бага мөнгөтэй байсан болохоор мөнгөнд нь таарсан юмнууд нэг л бишээ.

Дургүй хүрээд ээжийг гэр лүү явуулчаад бөмбөгөрийн урд байдаг материал зардаг дэлгүүр орлоо. Хэдэн даавуун дундуур нүдээ эрээлжилтэл явлаа. Бас нээх санаанд таарчихаар даавуу олддоггүй. Цөхрөөд оргүй хоосон байхаар гээд нэг арай гайгүй даавуунаас нь аваад гэр лүүгээ жирийчвээ.

Орж хоолоо идчээл даавуугаа дэлгээл ажлаа эхэлсэн. Оройжин суулаа. Нойр хүрлээ унтлаа. Өглөө нь босоод оёлоо, өмсөж үзээл. Нарийн эсгэж мэддэггүй болохоор багцаагаар л хусаад байсан :D.

Тэгж тэгж хурим эхлэхээс 30 мин-н өмнө нэг юм оёж дуусдаг гэжийшт. Манайхан яасан бэ гээл утасдангуут би палаажаа оёжийнаа гээл хэхэ.

Тэгээд нэг иймэрхүү юм болгоод эгэлдрэглэж аваал, хоцроол наагаад очсон. 5.000 төгрөгний үнэтэй палааж :р.




Wednesday, October 20, 2010

Үргэлжилж л байна.

Амьдрал үргэлжилж л байна. Би байж л байна. Сайхан намар болж байна.

Нэттэй зууралдаагүй бараг сар болчихсон байна гэнэ үү. Өнөөдөр багахан зав гарсан дээрээ ганц хоёр юм товшчих санаатай.

Завгүй болсоон, янз бүрийн хөнгөн бодлууд орж ирэх зайг тархинд минь гаргаж өгөхгүй байна энэ их ажлууд.

Энэ 7 хоногт гэхэд л бүтэн сургалт. Толгойгоо ч овоо цэнэглэжийнаа. Сурч мэдэх юм доороосоо ундраал ундраал байхын, заримдаа дээрээсээ ч ундарч байх шиг кк. Бурхан минь энэ 24 цаг чинь багадаад байна гэдэг шиг :р

Өсгийтэй өсгийгүй гуталтай нааш цаашаа гүйсээр байгаад сарын дотор 3 удаа гуталчин орсон байх жишээтэй, шинээр авч чадахгүй байна нтр гсн хэхэ. За тэр ч яахав.

Энэ хооронд хийсэн сонин гойд юм гэвэл нэг ажилтныхаа хуриманд очсын байна.
Есүсийн 2 нөхөр болохоор сүмд нь эхэлж очиж сонирхсон. Сонин л юм байналээ.
Цэцэг шидэнгүүт авчих санаатай хэдэн охидуудтай баахан шахцалдаж гүйсэн :р. Харамсалтай нь авч чадалгүй хажууд зогсож байсан нэг охинд алдчихсан.

Орой нь ажлынхаа хэдэн жоохон охидуудтай фэйс орж 4 хүртэл таанцлаад кккк. Миний таанцлах ч гэж юу байхав. Суниалт, амьсгалын дасгал л жоохон хийсийн :D.

За нэг иймэрхүү. Дараа зав гартал хэдий хэр хугацаа орохыг Балхжав бид 2 таашгүй ээ бүгд бааяцгаа.

Friday, September 24, 2010

Кккккк

Эртээд би нэг нөхрийг ирж уулзаарай, уулзахгүй бол дадада нтр гээл 2, 3 удаа утсаар ярьж дуудсын. Ирдэггүй ээ.

Тэгсэн мань нөхөр өчигдөр орж иржийн. Өрөөнд орж ирээд манай өрөөний залуу бид хоёр луу ээлжилж харлаа. Би ч за та гуйа дуудаад байхад яасан ирж уулздаггүй хүн бэ айн нтр гээл аягүү өөдөөс нь хараал ярьсан чинь над руу хараад нэг бөхөлзөж инээнгүүтээ манай өрөөний залуу дээр оччдын.

Би гайхаал яах гэж байгаан бол гээд хараад байсан -уучлаарай өөрөө эртээд над руу яриад ирж уулзаарай гэж дуудаад байсан хүн мөн үү гэж авдын. Манай нөгөө залуу гүүүү би залгаагүйштээ гээл тэгсэн миний инээд хүрээд хахаха. Арай л амандаа балгасан кофегоо цацчаагүй. -Хэхэ би дуудсынмаа, би дуудсын нааш ир гээл уулзлаашт хаха. Манай нөгөө залуу ч нээх сайн учрыг нь ойлгоогүй өнгөрсөн. Ганцаараа л баахан инээх шив.

Улайм цайм эмэгтэй хүн ярьж байхад чинь шал тэнэгээ тэр залуу :р.

Friday, September 17, 2010

Ангийн дарга

Би ёстой багаасаа дарга болох хэнээтэй байсышт :р.

Бүүүр жижкээн 2, 3 тай байхдаа цэцэрлэгээсээ ирнэ, аав ээж 2 за миний охиныг багш нь юугсэн гэхээр багш намайг онц гэсэн, ангийн дарга гэсэн гэдэг байсан байгаан. Солиорцон :D. Дунд ангид ороод мөрөөдлийнхөө даргыг хийсээн хийсэн :р.

Сургуульд орсон. За арай ч багш намайг дарга гэсэн гэж ярьж барьж солиороогүйм шиг байгаан. Гэхдээ л цаанаа дарга болчих санаатай байсан байх, ангийн дарга болж чадалгүй, бүлгийн дарга айн :р. Тэгээд дунд ангид ороод ангийн даргын албыг 5 жил хашсан, хэнхэг :р.

Сүүлийн үед бас мөрөөдлөө санагалзаад байсан чинь ажил дээрээ ангийн дарга болчлоо нтр гсн кккккк.

Үеийн үед хүсэл мөрөөдөл минь биелсээр л байх юм даа :D

Monday, September 13, 2010

УБ - Дархан - Зулзагын гол.

Хоёр долоо хоног ийшээ орж ирж юм бичээгүйн байнашт.

Энэ хугацаанд сайхан байлөө. Ажлаа ч хийлээ, амарч ч чадлаа.

Эхний хагас сайнд нь Санзай явж нэг бүтэн өдөржин ажлынхантайгаа наадан цэнгэсэн.




Дараагийн хагас сайнд нь Гачуурт явж голын эрэг дээр тэлчилж өнжсөн.





Өнгөрдөг 5 дахид УБ-Дархан-Зулзагын гол чиглэлээр 2 хоногийн амралт зохион байгуулаад асар сайхан амарч байгаад ирлээ.

Ажлаа тараад уулзалдаж явах гэсээр байгаад 9 өнгөрөөгөөд хотоос гарцгааж ганц хоёр пийв ууж явсаар шөнө 2 цагийн үед амралтынхаа газар очсон. Тэгсэн чинь зүгээр хөгжим мөгжим дуугараастай бүжиг нь дуусаагүй. Мань хэд гурван өрөөнд хуваагдаж ороод юмнуудаа тавьчаад очиж баахан арзаганав.

Маргааш нь 9 цагаас өглөөний цайтай гэсэн тул 8 өнгөрөөгөөд бослоо. Жоохон хүүхэдтэй явж байсан болохоор бид хэд өвлийнх нь байранд орсын.

Орон дотроос тагтаар өглөөний байдал нэг иймэрхүү байдалтай.



Байрны урд тал



Байрны ард тал



Ороо ч хураалгүй нүүр гараа угаагаад хоол руугаа явсан. Бантан, лаг гоё хуйлмаг, сүү амтагдсан цай. Ер нь бүх хоол нь гоё, хоол сайтай юм байналээ.
Идчээд гарч уулаар, модон дундуур баахан тэнэлээ, дээшээ харж хэвтлээ.





Бид нартай хамт явсан шар толгойт. Лаг хөөрхөөн :). Хайртай болцон.



Энэ охин нь манай найзын хүүхэд гээд бод доо. Жоохон байхад нь ээлжилж тэврээл салхилуулдаг байсан хүүхэд ийм том болцон.



Өндөр намаараа бараг над шиг. Би чинь бас овоо өндөр күүкэн шүү дээ гсн :р.



Тэгээд амралтнаасаа нилээн зайтай утасны сүлжээ орчих газар хайж явах зуураа элсэн дээр наадав.





Орой нь пийв ууцгааж баахан инээлдэж, хөхрөлдөж хөхрөлдөж 2 гээд нам нам унтацгаасан.

Маргааш нь дахиад модон дотор зугааллаа. Энд тэндгүй хэрэм гүйлдээд. Лаг хөөрхөн. Анх удаал хэрмийг ийм ойрхноос харж байгаа нь энэ.





Манай нэг найз хэрэм алж малгай хийж өмсөхийг хүссэн боловч амжсангүй ээ гэж кк.



Зөө тэгээд 2 дахь өдрөө Дарханд орж ирээд бурхан болон морин хуурын хөшөө, тэдгээрийг холбосон дүүжин гүүр, хүүхдийн паркаар нь аяллаа. Ёоо аймар халуун, хамаг хөлс цуваад арай гэж л явж байлаа.









Хүүхдийн парк нь хөөрхийн юм байналээшт.





Өдрийн цагаар бол нээх сонирхолтой санагдсангүй. Асар халуун байснаас ч болсон уу.
Өмнө нь ажлаар очихдоо өдөр нь ерөөсөө гадуур яваагүй орой нь явж байсан болохоор шөнийн Дархан бол таалагдаж байсан. Даанч энэ удаад шөнийн цагаар үзэж амжсангүй.

Иймэрхүү маягаар сайййхан амарч байгаад ирлээ. Ирмээргүй байсан боловч цаг нартай ажил гээч юмтайн болохоор аргагүйн эрхэнд л ирлээ.

Monday, August 30, 2010

Паркаар зугаацахаар мордов.

Өчигдөр паркийг туршилтаар ажиллуулж жоохон зугаалав. Эрээн мяраан хөөрхөн л болж.
Бараг л хүүхдийн баяр шахуу юм боллоо.

Зай нь багасаад давчуу ч болцынмуу санагдсан. Хуучин тоглоомнууд дээрээс нь нэмэгдээд 2, 3 шинэ тоглоом байна. Алсыг харагч гэх мэт зарим тоглоомнууд нь ажилласангүй.




Бяцхан нуур, үлгэрийн байшин харин хөөрхөн болчиж. Гэхдээ уг нь хуучин үлгэрийн байшин нь яг үлгэрийнх юм шиг санагддаг байсышт. Үүдэнд нь нэг аймар том баатар унтцан байдаг байлуу. Жоохон байхдаа хараад айдас ч юм уу нэг юм төрөөд байдаг байсан. Одоо нэг хааны ордон шиг ч юм уу тиймэрхүү л болж. Хүмүүс тэгээд ус руу нь цэвэр усны сав, хог цаасаа хаяцан л байхым даа.








Нэг хөөрхөн усан оргилуур байсан. Байж байгаад оргилдог. Хүүхдүүд дундуур нь сүлжиж гүйгээд л.




Pirate ship гэд нэг тоглоомон дээр нь суусан чинь хамаг цус хөөрөөд, дотор муухай оргиод, толгой өвдөөд. Хүмүүсийг орилолдоод байхаар нь худлаа сенсаацлаад гээл томроод байсан ажаа суугаад дороо дусаангаа алдаад, ажлын жирэмсэн охиноос долоон дор юм боллоо хаха. Доошоо буухад нь орилохоос өөр аргагүй болжийнлээ :р.



Бас нэг ийм тоглоом байсан.




Зам, зүлэг гээд зарим ажлууд нь дуусаагүй байна. 9 сарын 1-нд нээлтээ хийхдээ дуусгачихсан байх юм байлгүй дээ.

Эцэст нь өөрийнхөө зургийг оруулчий. Гадагаад явж үзээгүй хүнд гадагаадад авахуулсан юм шиг л санагдаад байна гсн :D.