Friday, July 30, 2010

пэээдкоо :(

Ёооо пэээдкоо ойрд ааш хөдлөөд ямар хогийн байнаа чөтгөрррр гэж.
Хүмүүс зэвүүн зэвүүн зан гаргаад байгаам шиг санагдаад эмзэг дээрээ тавьчихаад суужийн эртээдээс хойш.

Хэнтэй ч ярьмааргүй, өнөөдөр хүмүүсийг залгахаар нэг ч утсаа авсангүй. 2 өдөр утсаа таг унтраагаад гэртээ бүгэх минь :(

Thursday, July 29, 2010

Би яг юу болох гэж яваад юу болчихсон юм бэ?

Өчигдөр орой унтах гээд хэвтэж байхдаа би яг юу болох гэж яваад юу болчихсон юм бэ гээд жаал бодож хэвтлээ. Хүсэл мөрөөдөл ч гэх юм уу.

1. Багадаа багш болохыг мөрөөддөг байлаа. Ээж маань багш болохоор ажил дээр нь дагаж очоод ангийнх нь хамгийн ард талын ширээн дээр суучихаад ээжийнхээ хичээл зааж байгааг хардаг байсан болохоор гоё санагдсан биз.


*Том болчихоод өөр мэргэжилтэй болохыг хүсч байсан ч яалт ч үгүй багшийн мэргэжил эзэмшсэн. Их сургуулиа төгсчихөөд 10 жилийн сургуульд 3 жил багш хийсэн. Дөнгөж 21 настай нөхөр таваариш дааж авах багш олдохгүй байсан хэцүү нэрт 8-р ангийг дааж авч байж билээ. Уйлах үедээ уйлж, инээх үедээ инээж, дундаа орох үедээ дундаа орж явсаар 8-р ангийг нь төгсгөсөн. Тэр үеэ одоо бодохоор нээх тийм цоглог, цайлган ккк байсан санагдаад байгаан.

2. Дунд анги хавьцаа хувцасны загвар зохион бүтээгч болохымсаан гэж боддог болчихсон байсан. Зургийн хичээлд асар сонирхолтой байсан нь нөлөөлсөн үү яасан эсвэл өөрөө өөртөө хувцас оёж өмсөж сураад амтанд нь орчихсноос ч болсон уу :).

*7-р анги төгсдөг жилээ Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд орохоор өгөх гэж байсан шалгалтнаасаа хоцроод энэ мөрөөдлөө биелүүлж чадаагүй. Нөгөө ангийн нэг охин орчихсон гээд явж байхтай нь таарчихаад асар ихээр атаархал төрж байсымдаг.

3. Тэрний дараа Шугам зургийн хичээлээс болсон байх архитектурч болдын билүү гэж бодсон.

*10 жилд миний хамгийн дурлаж хийдэг байсан хичээл шугам зураг. Маргааш шугам зургийн хичээлтэй гэж байхад ангийнхаа 10 гаруй хүүхдийн зургийг шөнөжингөө зураад хонодог байсышт :р. Гэхдээ мөрөөдсөн л болохоос яааг болъё гэж зориглоогүй л дээ. Жоохон айгаад.

4. 10-р ангиа төгсөх үедээ сэтгэл судлаач болвол яадаг бол гэж нэг мөрөөдөөд авсан.

*Гэхдээ надад тийм чадвар байхгүй гэдгээ мэдэж байсан болохоор тэгсхийгээл хаячихсан кэкэ.

Иймэрхүү л мөрөөдөлтэй байж.

Яг 10-аа төгсөөл конкурсдах болсон ээж намайг чирээд Багшийн Дээдэд аваачиж бүртгүүлсэн. Багш болгоно гээд, тэр дундаа бүр Монгол хэлний багш уу хэхэ. Шалгалтанд нь орсон. 200 гаруй хүүхдээс 5 хүүхэд авна гэж байхад би юу гэж тэнцэх вэ дээ. Тэгж тэгж явсаар яаж ийж байгаад л багш болчихсон доо.

Өөрийгөө харин хэзээ ч одооных шигээ тоотой зууралдсан хүн болно гэж төсөөлж байгаагүй. Тооноос аль болох зугтаж явсан хүн нэг мэдсэн 6 жил тоотой зууралдчихаж. Харин ч алдаагүй оночихсон шүү :D

Tuesday, July 27, 2010

Зугаалга

Салхинд гарсан биш амьдаараа шумуулны хоол болчоод ирлээ дээ. Гар хүрэнгүүт л бэлцийгээд байдаг.

Уг нь их гоё газар очсон. Уултай, модтой, устой, ногоотой, цэцэгтэй.
Амралтанд бууна гэж явсан хүмүүс байгал баардахаар шийдээд майхангуудаа бариад, махаа шараад, хорхогоо хийгээд, ширээгээ засаад, шинэхэн бүтээлгээ бүтээлээ. Бараг 20 гаруй хүн дундаа 4, 5 хан мишооктой. Тэгээл энэ тэрүүгээр хувиа борлуулаал унтах шив :D

Эндээс өглөө эрт гарахаар төлөвлөсөн байсан боловчиг унаатай хүмүүс маань оройтоод. Хүлээж байх хоорондоо бүгдээрээ ажил дээрээ найрласан шэээг. Хотоос гарахдаа бүгд халаалтын байдалтай байсан, маргааш нь буцаж ирэхдээ тэр чигээрээ явж байвал яах уу бүгдээрээ иииййй ээжэээ тэ :р.

Голд орж хамаг байдаг хувцсаа норгосноос ажлынхаа нэг залуугийн шоортыг, нэг хүүхний цамцтай өмссөн. Голд орсноос болсон уу хоолой сөөгөөд паг, бүдүүн дээрээ улам дүбүүн болчиж :р. Бас сэлжийн гэж баахан голын ёроолын чулуун дээгүүр тэлчилснээс өвдөг тохой гөхөрцөн. Ээж тэгжийн: -За та бол энэ жил хөх хөлтэй зусчихын байна л дөө... :р, Аав тэгжийн: -Та ч угаасаа гол дүрд тоглосон нь ойлгомжтой л доо :р.

Хөлбөмбөг тоглож бас баахан гүйсэн. Юу вэ нэг талаас нөгөө тал руу гүйгээл бахардан пад. Аа аймар худлаа дүрэм мүрмээр тоглоод байгаан бусуу. Хаалга руу орж байсан бөмбөгөнд гар хүрцэн пинаааалт чихшиг. Нөгөө талынхан үгүй гэж гүрийнгүүт зураг авч байсан шүүгч нөхөр аппаратнаас "удаашруулсан бичлэг" харуулж хэлэх үггүй болгожийшт ккк.

Олон хүмүүстэй газар нээх юм яриад суугаад байж чаддаггүй болохоор дуугүй гөлийгөөд суугаад байлтай биш босоод энэ тэрүүгээр яваад л хүүхдүүдтэй арзганаад гүйгээд байсан. Нэг хүн -Энэ Нэмү чинь аягүү галзуу, хамаагүй байдаг мөртлөө олон хүн дотор орохоороо ямар бүрэг юм бэ, тойроод гүйгээд байхын гэсэн гэнээ кк.

Орой нь галын наадам хийж бүжиглэсэн. Бороо оронгуут майхандаа орж дуулсан...
Зарим нэг нь унтсан. Би ми гээд хэсэг хүмүүс унталгүй үүр цайлгасан.

Ямар ч гэсэн сайхан зугаатай хөгжилтэй яваад ирлээ. Болсон паянгуудаа өнөөдөр, өчигдөр хоёр лав яриад дууссангүй :D Дараа нь ярих юмтай явах ч угаасаа сайхан шүү






цагаан подоолктой, цагаан цамцтай нөхөр бол би :D


зарим нэг зургаа фэйсбүүк дээр тавьчлаа

Friday, July 23, 2010

Хүнд гар шүү дээ манай ээж :D

Өнөөдөр манай хүнд гарын галзуу мамууляагийн төрсөн өдөр.

Ааа гоё доо Алтан тав гоё доо
Ааа гоё доо АПУ-гийн архи гоё доо гэж дуулдаг нөхөр шүү дээ гсн хаха.

Уг нь өнөөдөр гадуур гаръя гэж байсан боловч ажил явдал давхцаад гэртээ өнгөрөөхөөр болчихлоо.

Өчигдөр нэг цүнх бэлэглэх гэж авчихаад ээжийг ирэхгүй байх гэж бодож байсан чинь иржэээн гээд ярингуут нөгөөхөө нуух гэж наян юм боллоошт.

Хаана ч нуусан дандаа ээжийн ухдаг, гар нь хүрдэг газрууд болчоод байдаг. Арай л гялгар уутаар ороож байгаад 00-н почкийнд хийцэнгүй :р.

Хөөрхий минь айлын ганц эрх шар охин, хар залуугаараа аав ээжээсээ хагацчихсан, байгаа нь нөхөр, 3 хүүхэд нь л юм даа.

Гандан буурахгүй галзуу гар даа. Ямар сайндаа манай аав энэ эрэгтэй байсан бол аавын хаалгыг нилээн хэд татцаан гэж цаашлуулдын хэхэ.

Бид нартай нийлээд "тэнэгтдэг наасан" нтр гээл хусжийн шүү дээ. Цоглог, зовхи нь өөдөө гэж ярих дуртай, намайг ёстой гал цоггүй унжийчаад гээл их шүүмжилнэ.

Ээжээсээ авсан юм нь хахаха гэж инээдэг нь :D /аав бид хоёрыг тэгээд инээхээр за нөгөө эх охин хоёр нийлцэн өнөөдөр дуусахгүй ээ гэдийн/

Thursday, July 22, 2010

Үүрд үнэ цэнэтэйгээр нь үлдээнэ ээ.

Банжиг сүүлийн үед дрк-таад байхын, ганц хоёр юмаа нааш нь зөөж байдынмуу дөө.


Мөрөөдөл биелэхээрээ үнэ цэнэгүй болдог гээл...

Үнэн тэ?

1.

Хамгийн анхны биелсэн том мөрөөдөл...

Энэ сургуульд л орж суралцахгүй юм бол би амьд яваад яахав, сурсан нэр зүүгээд яахав, ордог л юм бол чухам сайн сурна гээд л мөрөөдөөд л... хэзээ ч биелэхгүй, тэртээ хол санагддаг, хажуугаар нь гарахдаа, нэрийг нь сонсоод битүүхэн атаархдаг, сүрддэг байсан хэтэрхий эрхэм мөрөөдлөө биелүүлчээд явж байхдаа би нисч байлаа даа. Тэгээл яасан нээх удаагүй тэр үнэ цэнэ мэнэ будаашт.

2.

Дараагийн бас нэг том мөрөөдөл...

Энэ газар ороод, энэ ажлыг л хийвэл нээрээ ёоо, яаа гээл боддог байлаа, за таньж мэдэх хүнгүй орно гэж хэзээ ч бүтэхгүй биз гэж бодож байсан газраа шалгалт өгөөд, өөрийн хүчээр тэнцчихээд, үү аа гээл өөртөө итгэхгүй гүйж байлаа. Тэгээл яасан нээх удаагүй тэр үнэ цэнэ мэнэ будаашт.

3.

Зиак одоо нэг мөрөөдөл байнаа. Нээх том нь ч юуын, гэхдээ л. Юу гээч кэкэ нэг залуу. Одоо бүр мөрөөдөх юмгүй болчоод залуу малуу мөрөөджийншт. Гэхдээ энийг бүтээхгүй, үүрд үнэ цэнэтэйгээр нь үлдээнээ гэж хаха.



2008-07-10 14:16:17




Wednesday, July 21, 2010

:(

Тэр явчихлаа.

Сүүлийн хэд хоног асар ихээр өвдөж шаналж байсан тэр ингээд эртхэн явчихсан нь ч дээр биз.

Аав ээж хоёр ч гэлтгүй бүх л ах дүүс нь өдөржин дэргэд нь байж байгаад орой ээлжилж гэртээ харьцгаадаг.

Аав ээж хоёрыг гэртээ ирсэн хойно утас дуугарангуут дотор пал гээд бүгд хэзээ л өнгөрчихлөө гэх бол гэсэн айдастай.

Уг нь бол манай аавын дүүгийнх нь нөхөр л дөө. Хотын мань мэтэд бол аав, ээжийн дүүгийн нөхөр нэг их хамааралтай биш байдаг.

Харин хөдөөнийхөнд нэг нутаг ус, хар багаасаа айл саахалт яваад ирчихсэн болохоор их ойр байцгаадаг. Манайхан ч зун болгон амрах гэж өвөөгийнд очиход тэднийх өвөөгийнхтэй дандаа айл байдаг байсан. Зуны 3 сар өвөөгийнх, тэднийх хоёроор тэлчилж өнгөрөөдөг байлаа.

Тийм болохоор их ойр дотно, хүүхдүүд нь хотод манайд байдаг, бид хэд ч хөдөө очихоороо тэднийхээр өнжөөстэй. Бараг аавын дүү шиг шахуу болчихсон.

Манай гэр бүлд чадалтай явах үедээ зөндөө олон тусалж байсан, тэр үед нь бид асар ихээр баярладаг байж билээ, сүүлийн хэдэн жилийн зуднаар малгүй болчихсон ядарч явахад нь бид нар ч гэсэн чадах чинээгээрээ тусалж дэмждэг байсын.

Өнөө өглөө ажил уруугаа гарах гэж байхад ээжийн утас дуугараад болохоо байлаа гэсэн. Аав ээж хоёр гараад очсон чинь өнгөрчихсөн байсан гэнээ.

20 жилийн өмнө өвөөг өнгөрснөөс хойш иймэрхүү юм мэдрээгүй байсан аймар санагдаад байна :(.

Tuesday, July 20, 2010

Чемчира :D

Нээх их идцэн чинь ажил хийхээс дотор муухай оргиод энэ хавиар жоохон эргэлдэж шингээхээс.
Ойрд хүмүүсээр даалгаж үнэгүй хоол идээд сайхан байнаа, үнэгүй юм болохоор нь үхтэл нь чихлээ /өнгөргүй наасан/ :D



Жоохон байхад бөөрөнхий хэллэчээд дуулах гэж яйруулна биз.

Аллагийн Песенка про меня-г ГАКСЭЭЕ ГАКСЭЭЕ гэж ирээл дагаж дуулдаг байлаа.

Энийг лав чемчира гэж дуулдаг байсын, өчигдөр л буруу дуулдаг байснаа мэдлээ гсн үү :р.



Monday, July 19, 2010

Халууны шил

Би хагарахаас айдаг халууны шил. Шилний үйрмэг тэгээ бас шалаар нэг тарсан мөнгөн ус.

Халууны шил чинь хүнд хэрэгтэйшт. Эсүүл хүмүүс халуурахаа байцан хорвоо юм уу.

Дандаа хэрэглэдэггүй ч гэсэн яааг моментоо /цавуу бишийшүү/ олчуул маангар хэрэгтэй.

Заримдаа яг энэ үед нь хагарчихымсан гэж аймар боддын. Яадын хохийншт.

Даанч би аймхай, хулчгар, бас амьдралд дурлацан халууны шил.., цаг нь болохоор өөрөө хагарчина, хэн нэгэн этгээд хага базчихкү л бол :D

2008-07-01 12:19:25





гэж 2 жилийн өмнө өөрийнхөө тухай бичсэн байх юм ккк.
Хуучин бичлэгүүдээ уншсан чинь ганц хоёр юм балгачаад маргааш нь иймэрхүү маягаар мэдрэлээ их зугаацуулдаг байж. Зарим нь инээдтэй, зарим нь ч яахав, зарим нь бүр хошного улайлгаж ч байх шиг :).
Одоо ч яахав балгахаа ч байсан дагаад балаарахаа ч байсан этр :р.

Friday, July 16, 2010

...

Айлын хүүхдүүд тусдаа ганцаараа амьдраад, биеэ даагаал явахын.
Би одоо хүртэл аав, ээж, дүү нартайгаа зууралдсаар л.

Тусдаа гараад ганцаараа амьдарч чадах л даа. Гэхдээ би бараг тоотой хэд ганцаараа амьдрах тухай бодож байсан байх аа.

Барагтай тэгж бодож байгаагүй. Аав ээж хоёртой хэрэлдсэн ч, чимдаанд хувцсыг минь хийгээд хөөсөн ч бараг тэгж боддоггүй гүрийгээстэй :D

Бага байхын аав ээж хоёртой амьдралынхаа асуудлыг шийдэлцдэг, голлох шийдвэрийг бараг би гаргадаг байсан байх шүү, одоо ч 60, 70 хувийг нь зохицуулдаг, тийм болохоор би явчуул энэ айл хэцүүдэх юм шиг санагдаад аав ээж хоёрыгоо торойтол орхиод явж зүрхэлдэггүй байх :). Өөрийгөө аягүү товойлгосон кк.

Байнга гэртээ ганцаараа байх ч ер нь нээх дургүйм шиг байгаан. Гэрийнхэн байхгүй үед л хэсэг зуур ганцаараа байвал юуын гэхээс олон хоногоор бүгд яваад яг ганцаараа болчингуут гачин болчдышд.

Ямар сайндаа дээр нэг жил гэрийнхэн бүгд л ийш тийшээ хөдөө явцгаагаад би ганцаараа үлдчихээд орой нь ажлаа тараад гэртээ ирсэн чинь хоосон харанхуй гэр, нээх эвгүй хорвоо дэлхий дээр орь ганцаар үлдцийм шиг санагдаад хоолой зангираад гэхгүй юу :D

10 жилд, оюутан байхад, дөнгөж төгсөөд ажил хийж байхад би одооныхыгоо бодвол асар чөлөөтэй биеэ даасан, хүнээр заалгадаггүй, гадуур гарлаа, найзуудтайгаа ийш тийшээ явлаа аав ээж 2 ч нээх юм хэлдэггүй байлаа.

Тэгсэн одоо орой хэдэн найзуудтайгаа жоохон суух гэхээр л 10 болов уу гүү юу ээж залгаастай, жоохон оройтчуул маргааш нь эрүүний шөл уугаал.

Дээр нэг найз чи чинь одоо хар багадаа л аав ээж гэж ярьдаггүй юм байсан, одоо хайшааен, 30 гарчаад тэнэг юм шиг аав ээж 2 гаргахгүй байна чихшиг тэнэгтээд байхын гэцэн :р.

Тэр үед яасан ийсэн гэдэг л байсан байх хааяадаа, би ч нээх авч хэлэлцэхгүй яваад байдаг байсан байх, одоо гөгшрөөд аягүү ухаан суугаад кк, аль болох зовоочихгүй, аясаар нь яваад байгаан болуу.

Тэгээд байхаар давраад сүүлдээ бүр гаргахгүй байх санаатай бас :D.

Thursday, July 15, 2010

Намар боллоо

За хөлбөмбөг ч дууслаа, наадам ч дууслаа, намар ч боллоо.

Эмээ уугаад гэртээ л наадамлах шив дээ. 11-нд өвөөгийнд очиж хуушуур хийлгэж идээд, сүүтэй цай уугаад хэвтсэн чинь нам унтцан нтр, хөгшин эмгэн шиг кк.

Хэд хоног эмээ томоотой уусны хүчинд бие гайгүй дээрдээд, сэтгэл санаа ч сайхан болоод ирэхээр нь өчигдөр жоохон сто гараам ууцан чинь алуулах гэжийн аав ээж хоёрт :р.

Тавьтаргүй, тэвчээргүй, өөрийгөө боддоггүй, хүний өөдөөс үгүй гэж хэлж чаддаггүй ... гэх мэтчилэн :D.


Наадам, наадам, наадам айраггүй наадам гэж уг нь юу байдын...

Гэтэл зун болсоор айраг олж уусангүй, сайхан дэмбээдээл, айраг уух юмсан /чаддым шиг :р/

Жоохон байхад зун өвөөгийндөө очоод хэдэн бацаанууд дундаа 10-н бидонтой айраг тавьж байгаал дэмбээдээд үзэж тардаг байж билээ.
Бас гоё дэмбээддэг ах нарыг харж баясаал.

Худгаас 2 арваар ус зөөгөөл зөөгөөл, илүү гэртээ тогоо нэрээл нэрээл, халуун усаар нь хэдэн хиртэй хувцсаа хамж угаагаал.

Дээр үеийн хөгшчүүлийн яриаг сонсох нэээх сайхан. Аавын нутгийн хэдэн өвгөчүүл одоо бүгд өнхрөөд манай өвөө гэх мэт хэдхээн нь л үлдсэн сурагтай.

Айлаар буугаад данх шимийн архи дундаа тавьж уучихаад, мориндоо түшүүлж мордоол хариад унтчихдаг намбатай хөгшчүүл байсан.

Сүүлийн үеийн өвөө нар жоохон дэвдэг болсон сурагтай хэхэ.

Наадам гээл бодсон иймэрхүү л юм бодогджийн.

Ойрд чинь харин овоо бороо ороод халуун нар шарахгүй амар байнаа.

Өчигдөр нээрээ шатны уруу өнхөрч унаад өвдөг мөвдгөө шалбалцан :D, хөл тэр чигээрээ өвдөөд байхын.

Шалбархай хөлийг минь хараад хүмүүс энэ нэг хүнд гарын хүүхэн байна гэж боджаагаа дааааа :р

Thursday, July 8, 2010

Кааак жааааль :(

Миний хамгаас их айдаг зүйл гэвэл ӨВДӨХ!

Ядаргаанд орж үхлээ гээд яваад байсан чинь өвдчихснөө мэдэхгүй харайгаад байж.

Өөрийн эрхгүй нүд анилдаад, аньчихвал тэр чигээрээ нээгдэхгүй болох гээд байгаа юм шиг санагдаад айгаадын :р.

Түрүүн нэг газар үзэх гээд машинтай явсан чинь золтой л муужгараад уначихсангүй. Тэвчиж тэвчиж ажил дээрээ ирлээ.

Өвдөж ч чадахгүй, арчаагүй дурак бололтой би. Дээрээс нь ажлын төлөө явсаар үхэх бололтой нтр :р

20 хоног уух эмээ томоотой нь аргагүй уугаал байж байхаас.

Өвдсөнөөс болоод найзуудтайгаа явган аялалд явж чадахгүй нь каак жааль :(.

Түрүүн найз яриад аягүү баясгалантай явах хэвээр биз дээ гэсэн би өөдөөс нь баахан өвчин тоочоод унтраагаа хаячих шиг боллоо.








За тэгээд монголчууд минь үндэсний их баяр наадмаараа сайхан наадацгаагаарай.

Thursday, July 1, 2010

Тойм

Банжиг гуай нь бас л балайрцынмуу яацын нууц үг буруу байна гээд нэвтрүүлэхгүй түрүүнээс хойш баахан оролдов.

Амлалт авбуу гүй юу ууж идээд байсан хүн ойрд аягүү томоотой байгаа. Ажлаасаа тарж очиж хоолоо идчээл 10 цагийн хөлбөмбөг харчаал, аятайхан кино гарч байвал үзчээл унтаал өглөө нь ажлаасаа хоцордгоороо хоцроол. Өнөөдөр харин нэг сайхан хүйтэн пийв залгилчий гэж бодож байсан чинь архитай тэмцдэг өдөр нь юм байнаштээ :(

Хоолоо идчээд гэснээс өчигдөр орой гэртээ очсон чинь нээх гоё борцтой, тасалсан гурилтай шөл хийчиж. Нэг аягыг идсэн чинь сайхан болжийноо, дахиад нэг аяганы тал идчихээд хэвтээд кино харж байсан тэр чигээрээ тас, өглөө 7.30-д л сэрвэл яах уу.

Ороо ч засаагүй, хувцсаа ч тайлаагүй тэр чигээрээ. Дүү ороо засаад унт гэсэн чинь бүр сэрэхгүй болохоор нь дээрээс хөнжил тавьсан байгаан.

Амьдралдаа тэгж тасарч үзээгүйгээрээ тасарлаашт. Хөөрхий бүр ядаргаа нь ясандаа тулсан болтойдогоо.

Ойрд ер нь жоохон ядраад байгаа нь эрс мэдрэгдээд, эртээд орой ажлаас гараад явсан чинь толгой халуу оргиж өвдөөд, эргээд, дотор муухай оргиод, хий огиулаад байсан.

Цуг явж байсан охин ямар сайндаа шонгийн мод түшээд жоохон зогсохынмуу гэж хүн дооёолоод хэхэ.

Наадмын амралтаар найзуудтайгаа нэг газар явахаар төлөвлөсөн. Бүтэх бүтэхгүйг мэдэхгүй, бүтвэл сайхан л байна.

Нэг мэдэхэд эхний хагас өнгөрчихсөн, тайлан майлан болчихсон л явж байх юм. Эхний улиралд ажил үнэхээр сайхан ахицтай, би өөрөө ч амбийцтай :) сайхан байлаа, ганц хоёр бухимдлыг эс тооцвол.



Нээрээ өнгөрдөг хагас сайнд найзуудтайгаа Морин хуурын чуулгын тоглолт үзээд, хамаг биеэ бас жирвэлзүүлээд авсаан. Дэлхийн болон Монгол киноны аянуудаар хийсэн бас Дэлхийн болон Монголын сонгодгуудаар хийсэн тоглолтуудыг нь өмнө нь үзсэн.

Саяынх орчин цагийн гэж тодотгож байсан. Морин хуурын чуулгын дэргэдэх Арга билэг гээд этно жааз хамтлаг байдын байна. Гоёынмоо гоёын. Ятга матга нь яасан ч гоё дуугараад байгаан. Найгаастай л үзлээ. Нэг хөөрхөн морин хуурч залуу байналээ гсн :р.