Thursday, July 1, 2010

Тойм

Банжиг гуай нь бас л балайрцынмуу яацын нууц үг буруу байна гээд нэвтрүүлэхгүй түрүүнээс хойш баахан оролдов.

Амлалт авбуу гүй юу ууж идээд байсан хүн ойрд аягүү томоотой байгаа. Ажлаасаа тарж очиж хоолоо идчээл 10 цагийн хөлбөмбөг харчаал, аятайхан кино гарч байвал үзчээл унтаал өглөө нь ажлаасаа хоцордгоороо хоцроол. Өнөөдөр харин нэг сайхан хүйтэн пийв залгилчий гэж бодож байсан чинь архитай тэмцдэг өдөр нь юм байнаштээ :(

Хоолоо идчээд гэснээс өчигдөр орой гэртээ очсон чинь нээх гоё борцтой, тасалсан гурилтай шөл хийчиж. Нэг аягыг идсэн чинь сайхан болжийноо, дахиад нэг аяганы тал идчихээд хэвтээд кино харж байсан тэр чигээрээ тас, өглөө 7.30-д л сэрвэл яах уу.

Ороо ч засаагүй, хувцсаа ч тайлаагүй тэр чигээрээ. Дүү ороо засаад унт гэсэн чинь бүр сэрэхгүй болохоор нь дээрээс хөнжил тавьсан байгаан.

Амьдралдаа тэгж тасарч үзээгүйгээрээ тасарлаашт. Хөөрхий бүр ядаргаа нь ясандаа тулсан болтойдогоо.

Ойрд ер нь жоохон ядраад байгаа нь эрс мэдрэгдээд, эртээд орой ажлаас гараад явсан чинь толгой халуу оргиж өвдөөд, эргээд, дотор муухай оргиод, хий огиулаад байсан.

Цуг явж байсан охин ямар сайндаа шонгийн мод түшээд жоохон зогсохынмуу гэж хүн дооёолоод хэхэ.

Наадмын амралтаар найзуудтайгаа нэг газар явахаар төлөвлөсөн. Бүтэх бүтэхгүйг мэдэхгүй, бүтвэл сайхан л байна.

Нэг мэдэхэд эхний хагас өнгөрчихсөн, тайлан майлан болчихсон л явж байх юм. Эхний улиралд ажил үнэхээр сайхан ахицтай, би өөрөө ч амбийцтай :) сайхан байлаа, ганц хоёр бухимдлыг эс тооцвол.



Нээрээ өнгөрдөг хагас сайнд найзуудтайгаа Морин хуурын чуулгын тоглолт үзээд, хамаг биеэ бас жирвэлзүүлээд авсаан. Дэлхийн болон Монгол киноны аянуудаар хийсэн бас Дэлхийн болон Монголын сонгодгуудаар хийсэн тоглолтуудыг нь өмнө нь үзсэн.

Саяынх орчин цагийн гэж тодотгож байсан. Морин хуурын чуулгын дэргэдэх Арга билэг гээд этно жааз хамтлаг байдын байна. Гоёынмоо гоёын. Ятга матга нь яасан ч гоё дуугараад байгаан. Найгаастай л үзлээ. Нэг хөөрхөн морин хуурч залуу байналээ гсн :р.

9 comments:

  1. манайд ирж борцтой цуйван идээд нэг тасраач... би яахчгүээ

    ReplyDelete
  2. күй, болдог ч өдөр нь уумаар санагдаж дээ чуганц чинь. ёоо, тэгж нэг тасарч масарч үзэхийнсэн. өглөө 4 цагт үүр цайлгаж унтаал, 8 гээд сэрчихийн. би нээрээ үнэн гомдолтой байнаа.

    ReplyDelete
  3. ЗОРИГТ8: тэгий л даа, яасан ч болноо гсн :р

    ollie: харин тийм ээ чуганц болчихоор чинь эсрэгээрээ л яваад байдын байна :р
    миний нээрээ ганц сайн юм гэвэл сээгэс мээгэс ч биш нойр шдээ гсн хаха

    гэхдээ өдөржингөө унтаж мунтаал байдаг биш, зүгээр л унтах үедээ унтаал, сэрэх үедээ л сэрчдийн хөөрхий

    ReplyDelete
  4. Morin huuriin toglolt haana boldog yum be? bas ter hoorhon zaluug chini neg uzeh yum san...
    kkk.

    ReplyDelete
  5. MNED: Соёлын төвийн аркаар ороод байдаг Улсын филормони дээр болдышдээ. Цувралаар янз бүрийн тоглолт хийгээд байгаа. Сая 4 дэх тоглолт нь гэж байсан. Би 3-г нь үзсэн. Сардаа нэг тоглоод байх шиг байналээ. Хүсвэл дараагийн тоглолт болохоор нь хэлж болно шүү. :D

    ReplyDelete
  6. сэгсгэр сайнуу.. тэгжаагаад нэг уулзамз кк

    ReplyDelete
  7. Банжиг ч эзгүйрээд тэнэг байна даа. Энд тэнд зарим нэгийг нь олох юм.

    ReplyDelete
  8. 7-1нд атмаанаасаа би гооонцхон хар хорин уучий тэхоо мэхоо гээл аль байдгаараа царай алдаал гуйгаал арай гэж зөвшөөрүүлсэн чэн тэмцлийн өдөр нь байды да :D
    өө шээтээ дэмий гуйж гээл амаа барьсс :D

    гэснээс борцтой цуйван идэж тасраач гоёшд :D
    морин хуурын тоглолт болуул хэлчхийг бодоорой хүхээ

    ReplyDelete
  9. БэМэР: уулзахгүй ээ чамтай :D
    Сэгсгэр Сэрээ-Анааш: банжиг оруулахгүй мангартаад байхын байнашдээ серенашка
    Наргил: өө чи гуйгаад байхдаа яадын бэ, хааяа ч гэсэн би тэглээ шүү гээл гарчдаг байх хэрэгтэйшт :D
    хаха чи тэгж тасарч байсынмуу

    Морин хуурын чуулгын тоглолт 7 сарын 11-нд Улсын Филармонийн биш Дуурийн театрт болох юм байналээ шүү. Дуурийн гадаа томоос том зар хадчихсан байналээ.

    ReplyDelete