Wednesday, May 12, 2010

Есөн шид, долоон жор.

Ажлаас блогспот руу орох гэж бөөн юм болчихынмаа нээрээ. Гэртээ очоод орно гэж худлаа.

Орчоосой орчоосой гээд сүүлдээ бүр залбирах нь холгүй юм болохын. Хэдэн хоног орохгүй байж байж сая нэг юм yahoo ID нтр гэсэн юм хараад нулимс дуслуулангаа алдлаа. Ядаж байхад банжиг өнөөдөржингөө гацаатай яг мэдрэл гацаа :р.

Зөө тэр ч яахав. Ойрд мияа байна өө. Өдөржингөө уйлсан нүдний бүлцэн 3 дахь хоног дээрээ ч арилсангүй. Аймар гомдоостой :(

Дээрээс нь энэ нэг муухай хуурай агаар, шороон шуурганд нь бүтэж үхчих гээд байхын. Ажлын халаалт зогсоогүй, цонхоо онгойлгохоор шороо орж ирээд байгаа болохоор хамаг юм хаалттай, бин битүү, хав халуун.

Юу юугүй дэлбэрэх гэж байгаа минчийсэн улаан хүрэн юм л байгаа бололтой, сая нэг ах орж ирээд чи чинь яагаад байдгаараа улайчаав гэж авсан. Нэг жоохон бороо орчихгүйн байх даа, арай л хуурай байнаа.

Хүмүүс нээрээ гэмгүй царайлчаад муухай худалч байхынмаа хэхэ, бодохоор инээд хүрээд байхын, за за тэр хүний худалчийн асуудал ч яахав, өөрийгөө л хичээх минь яршиг, би ч бас л авна шүү дээ гсн :р.

Хурдан амралтаа авмаар байна. Хэдэн найзуудтайгаа хөдөөгүүр явна гээд төлөвлөчихсөн, бүр байж ядаад.


Хөвсгөл аймаг. 2009 он.

Thursday, May 6, 2010

Би? -1

Халуун нар шарсан зуны байдаг л нэгэн бүгчим өдөр. Хийх юмаа олж ядсан би амралтын өдөр Монголын радиогоор явдаг Америкийн дуу хоолой хөгжмийн нэвтрүүлгээс хуулж авсан хэдэн дуунуудаа эргүүлж тойруулоол сонсоод сууж байлаа. MTV үзэж чаддаггүй хүн энэ нэвтрүүлгээс сүүлийн үеийн дуунуудыг олж сонсдог байсын.

Хаалга тогшив.
Хөгжмөө жоохон суллаад очиж хаалгаа онгойлговол тэр, бас манай ангийн нэг охин 2 зогсож байсан. Банталт, барайлт. Падийзны үүдэнд гарч зогсоод нээх олон юм ч ярихгүй, өөр тийшээ мийшээ, хажуугаар өнгөрч байгаа хүмүүсийг харсан шиг. Би ч тэгээд нилээн бүрэг талдаа хүн болохоор юу байна гэхээс өөр юм ч дуугарсангүй.

Хичээл тарахын үед жоохон муудалцаад салсан ч байлуу даа. Хичээлийн дараа гэртээ ирж цайгаа уучихаад өдөржин орцонд нь эсвэл гэрт нь элдэв дээдийн юм чальчаад суучихдаг байсан би амарснаасаа хойш нэг ч очоогүй гээд бодохоор тийм л болж таарах гээдийн. Муудалцах ч гэж дээ ямар хэрэлдэх биш шалихгүй юмнаас аль нэг нь дуугаа хураагаал дахиж уулзалдаагүй тэр чигээрээ өнгөрсөн биз бодвол.

Тэр өөдөөс хараад, бид хоёр харин дэлгүүр лүү талханд явж байх замаараа танайхаар ордог юм билүү гэж бодоод, юу хийж байна энэ тэр гээд ойр зуурын юм ярьлаа. Миний сонсож байсан дууг сонсчихсон байсан, чи тэрийг сонсож байгаа юм уу гоё байгааз гээл... Lisa Loeb – Stay байсан шиг санагджийн.

Нээрээ тэр үед бид нар дэлгүүр лүү талханд явах гэж нэгнийгээ хүлээгээд бараг цаг болно, заавал хүнтэй л дэлгүүр орохгүй бол болдоггүй байсаншт шал мангар кэкэ. Гэрийнхэн нь талхаа хүлээгээд өлсөөл :р.
Тэр үед ямар хурдан ирээчээ, хаана яваад байгаан нтр гээд загиначих утас шөрмөс байсан биш, иртэл нь л хүлээнэ.
2 нөхөр ч бас талхаа аваагүй, замаараа надтай уулзаад бараг хагас цаг болсон байхаа.

Эргээд гэртээ орсон чинь уулзахыг хүссэн, удаан хүлээсэн хүнтэйгээ уулзаад аймар саначихсан байснаа мэдэрсэн.

.....

Sunday, May 2, 2010

Оеэ, еэеэ

Бороо орох гээдийнүү яах гээдийн энэ, худлаа янз үзэх гээдийнүү

Дурлуулж, дурлуулж үзмээр байна
Хайрлуулж, хайрлуулж үзмээр байна оеэ гэдэг шиг

дурлах ч биш, дурлуулах ч биш ДУРЛАЛЦАЖ, ДУРЛАЛЦАЖ үзмээр байхым еэеэ нтр :))

энэ Оюун-Эрдэний дуулсан Анхны хайр нь янзын шүү тэ, өнөөдөржингөө сонсохты
ойрын хугацаанд дурлалцчих ч юм билүү хэн мэдлээ :D