Thursday, November 17, 2011

Hello

6 сар

Энэ хугацаанд их юм болжээ.

Найзуудтайгаа түнжин хагарч, тангараг тасрав. /сүртэй бичсэн :р/
Нэг асуудлаас болж орооцолдсон утас шиг юман дунд хутгалдсан тул дахиж харьцмааргүй санагдсым л даа.
Худлаа ярьдаг хүмүүст үнэн голоосоо дургүй, би бол сайхан далаараа цэвэр тавиулдаг байсан байгаан кк.

Улам л муухай ааштай болж байгаагаа мэдрээд байна.
Дургүй хүргэсэн зүйлдээ шууд уцаарладаг болчиж. Арай л ийм байгаагүй санагдахын.

Сүүлийн үед нууц үгний эзнийг ихээр санах болов хэхэ.
Ойрхон ирчихсэн болоод ч тэр юм уу, яг хажууд байгаа юм шиг санагдаад байхын. Лайтайн.

Бас нэг сониноос компаний захирал болсын байна хаха, за энэ ч яахав.

Ингээд хааяа юм бичээд байвал дотор онгойхын уг нь.

Monday, May 23, 2011

сайн уу блог минь

ийшээ орж ирэхгүй байх ч бас л уйтгартай юм аа

уйтгартай байна өө бүх юм

хэтэрхий их бухимдсаар байгаад инээж ч чадахаа байчиж :(

Sunday, March 13, 2011

:(

Сүүлийн хэд хоногт асар олон зүйл болоод өнгөрчихлөө.
Өөрөө өөртөө гутрах гутрал давамгайлаад нэг л бишээ.

Яааг одоо би ийм байж болохгүй гэж өөрөө өөртөө хэлж байгаа энэ үгэндээ хүрэх надад хамгийн чухал байна :(

Урд нь хэзээ ч гаргадаггүй байсан зангаа л гаргачаад байх болтоймаа, гэцүүн бэ.

Мэдэхгүй ээ ойрд дотор хутгалдаад сонин байна.

Ямар ч байсан дахин ийм зан, үйлдэл гаргахгүй л байх хэрэгтэй.

Wednesday, March 2, 2011

Black Swan Lee

Энэ муугаараа ойрд шагайгаагүй юм байнашт.
Ажлаас орж болохгүй болчингуут хамаг амьдрал сөнөчихийнмаа.

Саяхнаас энэ нэг Данийн хамтлагийн дуунуудаас салсангүй ээ. 90-ээд оны дунд үед байгуулагдаад 2005 онд тарчихсан юм байна.

Ялангуяа энэ дуунд нуур нугас. Яг одоогийн байдалд минь ямар их тохирсон дууг олоод сонсчихов оо. Тохирчихсон болохоор ингэж аймар гүн таалагдсынмуу мэдэхгүй ээ, сонсохоор л хачин болоод байхын. Хачин болох гээл сонсоод байхын :D

SWAN LEE - STAY TONIGHT

...Stay Tonight
I don't want you to go
I don't even know your soul...


Saturday, February 5, 2011

Сар шинэ

Сар шинэдээ сайхан шинэлцгээж байна уу?

Өнөөдөр чинь шинийн хоёрон нь уу, гурван нь уу, за аль ч байсан яахав, цагаан сар болдгоороо болж л байна.

Шинийн нэгний өглөө өвөөгийнд очлоо. Хүүхдүүд нь бараг ирээгүй байхад хоёр том хүүгийнх нь хүүхдүүд гэрээр нь дүүрцэн байна гэсийшт хэхэ. За манайх ч яахав илүү дутуу юмгүй аав ээжтэйгээ хамт гэртээ өтөлцөн гурван арзайсан юм. Аавын дүүгийн 4 хүүхэд арвуулаа болцон. Нийлээд хориод юм тэр гэрийг оволзуулжийнаа. Би эмээг ёоо өвөө та хоёр нээрээ сайн үржжээ гэсэн инээгээд байсан :D

Хоёр дахь өдөр нь найзуудынхаараа хэсдэг уламжлалтай. Бас л нөхөр сүүдэргүй архайж дархайсан 5 хүүхэн бие биенийхээрээ хэсээд идэж уугаал явавшт кк. Шөнө 1 цаг хүртэл айраг ууж сууцгаав.

Шинийн нэгний орой Сараагийн амьд тоглолт зурагтаар гарав. Өөрөө ч гоё байлаа, хоолой ч сайхнаараа дууллаа.

Уучил, Бороо, Тэр өдөр, Хайрласан сэтгэл гэх мэт сүүпаа дуунуудаа дуулсан. Энхбаяр, Пүрэвдорж хоёрын хамт байгааг харсан чинь хуучны Хөх тэнгэр хамтлагийг асар ихээр санав.

За нэг иймэрхүү шинэлж явна. Өнөө маргаашдаа гэртээ амраад 1 дэхээс ажил руугаа шаагаа маарш.

Saturday, January 29, 2011

5.37

Өглөөний 5.37 болж байхад унтаагүй байна гэнүү, үүр цайлаа

блог руу орохгүй байсаар байгаад блог руу орох сонирхол төрөхөө байчиж

бараг 2 сар аргагүй аргагүй