Tuesday, July 27, 2010

Зугаалга

Салхинд гарсан биш амьдаараа шумуулны хоол болчоод ирлээ дээ. Гар хүрэнгүүт л бэлцийгээд байдаг.

Уг нь их гоё газар очсон. Уултай, модтой, устой, ногоотой, цэцэгтэй.
Амралтанд бууна гэж явсан хүмүүс байгал баардахаар шийдээд майхангуудаа бариад, махаа шараад, хорхогоо хийгээд, ширээгээ засаад, шинэхэн бүтээлгээ бүтээлээ. Бараг 20 гаруй хүн дундаа 4, 5 хан мишооктой. Тэгээл энэ тэрүүгээр хувиа борлуулаал унтах шив :D

Эндээс өглөө эрт гарахаар төлөвлөсөн байсан боловчиг унаатай хүмүүс маань оройтоод. Хүлээж байх хоорондоо бүгдээрээ ажил дээрээ найрласан шэээг. Хотоос гарахдаа бүгд халаалтын байдалтай байсан, маргааш нь буцаж ирэхдээ тэр чигээрээ явж байвал яах уу бүгдээрээ иииййй ээжэээ тэ :р.

Голд орж хамаг байдаг хувцсаа норгосноос ажлынхаа нэг залуугийн шоортыг, нэг хүүхний цамцтай өмссөн. Голд орсноос болсон уу хоолой сөөгөөд паг, бүдүүн дээрээ улам дүбүүн болчиж :р. Бас сэлжийн гэж баахан голын ёроолын чулуун дээгүүр тэлчилснээс өвдөг тохой гөхөрцөн. Ээж тэгжийн: -За та бол энэ жил хөх хөлтэй зусчихын байна л дөө... :р, Аав тэгжийн: -Та ч угаасаа гол дүрд тоглосон нь ойлгомжтой л доо :р.

Хөлбөмбөг тоглож бас баахан гүйсэн. Юу вэ нэг талаас нөгөө тал руу гүйгээл бахардан пад. Аа аймар худлаа дүрэм мүрмээр тоглоод байгаан бусуу. Хаалга руу орж байсан бөмбөгөнд гар хүрцэн пинаааалт чихшиг. Нөгөө талынхан үгүй гэж гүрийнгүүт зураг авч байсан шүүгч нөхөр аппаратнаас "удаашруулсан бичлэг" харуулж хэлэх үггүй болгожийшт ккк.

Олон хүмүүстэй газар нээх юм яриад суугаад байж чаддаггүй болохоор дуугүй гөлийгөөд суугаад байлтай биш босоод энэ тэрүүгээр яваад л хүүхдүүдтэй арзганаад гүйгээд байсан. Нэг хүн -Энэ Нэмү чинь аягүү галзуу, хамаагүй байдаг мөртлөө олон хүн дотор орохоороо ямар бүрэг юм бэ, тойроод гүйгээд байхын гэсэн гэнээ кк.

Орой нь галын наадам хийж бүжиглэсэн. Бороо оронгуут майхандаа орж дуулсан...
Зарим нэг нь унтсан. Би ми гээд хэсэг хүмүүс унталгүй үүр цайлгасан.

Ямар ч гэсэн сайхан зугаатай хөгжилтэй яваад ирлээ. Болсон паянгуудаа өнөөдөр, өчигдөр хоёр лав яриад дууссангүй :D Дараа нь ярих юмтай явах ч угаасаа сайхан шүү






цагаан подоолктой, цагаан цамцтай нөхөр бол би :D


зарим нэг зургаа фэйсбүүк дээр тавьчлаа

7 comments:

  1. yoooyo ingej neg heer garahiinsan, goyo yavsan bna shd ee

    ReplyDelete
  2. шумуулнаас бусад нь сайхан сонсогджийн :р

    ReplyDelete
  3. Өө сайхан амарсан байна шд.

    ReplyDelete
  4. sergelen gar neg meshokon dotor n neg zaluutai xonoo biz boduul :p

    ReplyDelete
  5. eldevasuult: нутагтаа ирээд нэг яваач
    БэМэР: харин тиймээ шумуул нээрээ ёстой хэцүү байнаа маажсаар байтал :(
    MNED: харин хаа очиж тэглээ шүү :D
    Anonymous: хаха тийм нэг сэргэлэн зан нь гай болж надад байхгүймаа, байсан бол мэдээж тэгийшт :р, би унтаагүй пийв ууж, юм ярьж суусаар байгаад үүр цайлгасыштээ кк

    ReplyDelete
  6. galiin naadam yasan tas yumbe :p ingej goliin ereg dr maihan bariad galaa toirood hugjimuu changalaad suuhiimsa

    ReplyDelete
  7. kaktush: аааййймаааар гоё байсөөөөн :D

    ReplyDelete