Wednesday, July 21, 2010

:(

Тэр явчихлаа.

Сүүлийн хэд хоног асар ихээр өвдөж шаналж байсан тэр ингээд эртхэн явчихсан нь ч дээр биз.

Аав ээж хоёр ч гэлтгүй бүх л ах дүүс нь өдөржин дэргэд нь байж байгаад орой ээлжилж гэртээ харьцгаадаг.

Аав ээж хоёрыг гэртээ ирсэн хойно утас дуугарангуут дотор пал гээд бүгд хэзээ л өнгөрчихлөө гэх бол гэсэн айдастай.

Уг нь бол манай аавын дүүгийнх нь нөхөр л дөө. Хотын мань мэтэд бол аав, ээжийн дүүгийн нөхөр нэг их хамааралтай биш байдаг.

Харин хөдөөнийхөнд нэг нутаг ус, хар багаасаа айл саахалт яваад ирчихсэн болохоор их ойр байцгаадаг. Манайхан ч зун болгон амрах гэж өвөөгийнд очиход тэднийх өвөөгийнхтэй дандаа айл байдаг байсан. Зуны 3 сар өвөөгийнх, тэднийх хоёроор тэлчилж өнгөрөөдөг байлаа.

Тийм болохоор их ойр дотно, хүүхдүүд нь хотод манайд байдаг, бид хэд ч хөдөө очихоороо тэднийхээр өнжөөстэй. Бараг аавын дүү шиг шахуу болчихсон.

Манай гэр бүлд чадалтай явах үедээ зөндөө олон тусалж байсан, тэр үед нь бид асар ихээр баярладаг байж билээ, сүүлийн хэдэн жилийн зуднаар малгүй болчихсон ядарч явахад нь бид нар ч гэсэн чадах чинээгээрээ тусалж дэмждэг байсын.

Өнөө өглөө ажил уруугаа гарах гэж байхад ээжийн утас дуугараад болохоо байлаа гэсэн. Аав ээж хоёр гараад очсон чинь өнгөрчихсөн байсан гэнээ.

20 жилийн өмнө өвөөг өнгөрснөөс хойш иймэрхүү юм мэдрээгүй байсан аймар санагдаад байна :(.

9 comments:

  1. зүгээрдээ дахиж өвдөхгүй сайхан шд

    амьдрал гэдэг чинь спирал шинжтэй гэдгийм гэсэн дахиж хүн болж төрөөд дахиад өөр амьдралыг эхлүүлнэ.

    битий уйлаарай

    ReplyDelete
  2. hey Hongor Nemy>>>
    Amidrald olon l genetiin zuils tohiolddog shuu dee......
    Margaash yu tohioldhiig helj medhgvi shuu deee.tegheer bid bugd ............bh hergtei shooooooo
    ;-)

    ReplyDelete
  3. :(

    за яахав яахав. хамгийн гоё нь тэгээд, та хэд мартахгүй, үргэлж дурсаж байна ш д.

    ReplyDelete
  4. Болох л ёстой зүйл юм чинь дээ найзаа.

    Сэтгэлээ бариарай, уйлаад байвуул муу байдаг гэсэн

    ReplyDelete
  5. Haramsaltai yum boljee, setgelee bariaraa,uilj boldoggui yum shuu

    ReplyDelete
  6. уйлмаар бол сайн уйл.....

    ReplyDelete
  7. бүгдээрэнд нь баярлалаааааааааааааа
    жохооон уйлчаад больцөөн :D

    ReplyDelete