Wednesday, June 23, 2010

Ядаж Эрээн :р

Би хайлж урсаж байна... гэдэг шиг л юм болжийн ойрд чинь ээ бурхан минь.
Ядаж байхад нарны харшилтайг хэлэх үү.

Хүмүүсийн элдэв бусын шахаанаас болоод эхний 2 хоног нилээн бухимдав. Боостой нь ярьчихаар бүх юм ок гэж бодоод орж ирээд хүн загинаад, ажил заагаад байдаг хүмүүс ёстой үнэн дүппээ. Тэгэх тусам нь гүрийж гэдийсээр байтал муухай ааштай болж дууслаа :р.

Жилд нэг удаа амар гэдэг чинь угаасаа учиртай юм байна.
Яг жилийнхээ ойн дээр ирээд цэнэг дууслаа... цэнэг дууслаа гэсэн бичиг байн байн тархинд бичигдээд, цаанаасаа л ямар ч чадалгүй болчихын.

Ийм үед нь амраад, цэнэглэгдээд авахгүй бол залхалтын байдал үүсээд ажилдаа, ажлынхандаа дургүй болоод гармаар санагдаад кк.

Хүүхэд гаргаад гэртээ хэвтмээр ч юм шиг болжийшт гсн үү :р



Энэ зун найзууд мань хэдийн хөдөөгүүр аялах төлөвлөгөө будаа. Уг нь сайхан маршрут зохиогоод хөөрөөд байсымсан.

Юу хийдийн билээ. Сувилалд /Шаргалжуут эд нар шиг/ очиж хэд хоноё гэнээ, больж үхье.

Олон хоногт цөөхөн юм биш, цөөхөн хоногт олон юм үзмээр байхад :D

Ийш тийш нь аяллаар явуулдаг газраар явчихдаг юм уу гэснээ ганцаараа яачих ч юм билээ гэж бодогдоод байна кэкэ. Ядаж байхад хань олдохгүй байхын.

Ядаж Эрээн ороод үзчихиймсан хэхэ.

Wednesday, June 9, 2010

Уйдсан бичлэг

8 цаг болоход 15 минь дутуу.

8 цагаас нэг гүйлгээ хийгдэхээр хэдэн юм хийчээд явах гээд 8 цагийг хүлээсэн чинь яасан ч явж өгдөггүй цагав.

Минутын зүү нь урагшаа хоёр явчаад нэг ухраад байгаам шиг санагдаад бүүр уур хүрэх гээд байна :D

Тайван тайван хамгийн гол нь тайван гээд л Роксеттийн хэдэн дууг эргүүлж тойруулж сонссоор байтал нурууг нь авсан хонины морь шиг болгочихлоо энэ Пээр, Мээрий хоёрыг.

Өрөвдөөд гялс болиод одоо Модооноо эгчийг элтэл нь сонсжийноо сайхан.

Одоо ерөөсөө эртхэн харьж ном уншиж байна, өглөө эрт босч сургууль тойрч гүйнэ гээд бодоод л.

Тэгэхгүй бол хөдөлгөөний дутагдалд ороод өвдөг эхнээсээ тэнийхээ больж эхэлж байна гсн үү.

Өчигдөр нээрээ хэдэн найзуудтайгаа уулзсан чинь бүгд үсээ засуулцан гээл жигтэйхэн гоё юмнууд сууж байхын.

Таван хялгасаа нэг засуулах юмсан.:)


бичлэгээ эргээд уншсан чинь тэр дээр 15 минь гээд биччиж. Байж л байг.

Миний энэ хуруу гар нээрээ зуршлаараа ингээд байдын, ий-н араас н үсэг шууд тавина гэх мэтчилэн, буцааж арилгах гэж бас нэг ажил, та нар тэгж байна уу

Friday, June 4, 2010

1; 2; 3; 4?

Нэг мэдсэн түфф гээд ороод ирчлээ ийшээ
сүүлийн өчнөөн хоног орохгүй байсын

ёстой нам гүм газар гэж энийг л хэлэх байх даа :/

гэртээ очихоор блогдмооргүй санагдаад
ажил дээр ирэхээр блогдмоор санагдаад

орж байгаа газраа илгасчаад, ордоггүй газраа ирэнгүүтээ албаар тэчяадчих болтоймаа :р


6.1-с эхлээд согтууруулах, мансууруулах төрлийн хэрэглээгээ 2 дахин багасгана, ухамсарлахуйн дунд зэрэгтээ дөхий нтр гээд чухам аав ээжтэй чинь бараг гар барьж, гэрээнд үзэглэх нь холгүй юм болсон ёстой худлаа наасан

2, 3-нд гарсан, дээрээс нь дахиад 4-нд /өнөөдөр/ хоёр гурван газар хүмүүс уулзъя гээд өдөөд байхын

хэзээ ч 2 өдөр дараалж гардаггүй хүн бүр 3 дараалж гарах болчоод байдаг, албаар хорлоод байгаамуу хайшийн тэр бурка нь кк

одоо нөгөө абу, эжи минь намайг ам ажил хоёр нь алд дэлэм байтугай зөрсөн гээд үзэн ядаад унанаа кэкэ