Friday, October 29, 2010

БИ



Би багадаа загвар их сонирхдог байлаа. Гэхдээ томрох тусмаа өөрийнхөө явцгүйг мэдэрсэн л дээ.
Өөрөө ерөөсөө сэтгэж хийж чадахгүй байсын. Таалагдсан загвараа дуурайж оёж өмсөнө үү гэхээс дотроо бодоод төсөөлөөд хийх чадваргүйн байналээ. Тэрэндээ нээх их гутардаг байж билээ.

Дунд сургуульд байхад зургийн хичээл дээр дандаа онц авна. Гоё зурдаг боловч өөрөө сэтгэж биш юмнаас хуулж зурдаг байсымдаг. Яг тэрэн шигээ л.

Жишээ нь нэг морь зурлаа гэхэд би шууд өөрөө төсөөлөөд хэзээ ч зурж чадахгүй, харин хараад зурвал дажгүй зурчихна.

Одоо ч гэсэн ажил дээр тиймэрхүү хандлагатай, шинээр юм сэтгэж хийхдээ ер нь тааруу :р, харин болж бүтэхгүй байгаа юмыг сайжруулах янзлахдаа бол гаргуун :р.

Ор хоосон зүйлийг төсөөлж мэдрэх биш, нүдээрээ харж байж төсөөлж мэдэрдэг юм шиг байгаан.


Орчин орчиндоо хүн бас нэг байдаг байдлаараа дасаад байдаг тал байна уу.

Би чинь хараа муутай, нүдний шил зүүнэ, гэхдээ тэрийгээ дандаа үзэн яддаг. Учир нь нээх номын царайтай дээрээ бүр номын царайтай болчдог болохоор тэр. Өөрийгөө номын царайтай биш байгаасай гэж асар ихээр хүсдийн :D

Ажил дээр шилгүй байж огтоосоо чаддаггүй, тэгсэн мөртлөө гадуур, гэртээ шилгүй байж чадаад байгаан. Ганцхан ажил дээр л шилгүй бол юу ч харж чадахаа байчдын.

Ажил дээр кофе уух ёстой сайхан. Хааяа нэг чихэртэй байхуу уучдынмуу гээл уухаар хоолой давахгүй, гашуу оргиод.

Тэгсэн чинь гэртээ болохоор ерөөсөө кофе ууж чаддаггүйн байналээ, ууя ч гэж бодогдоггүй. Ажил дээр бол кофе уухгүй л бол байж ядаад ажлаа хийж чаддаггүйшт.

Тэгснээ чихэртэй байхуу уух аягүү дуртай болчино. Нөгөө хоолой гашуу оргиулаад байдаг байхуу чинь гэрт бол ямар амттай байдаг гэж сананаа кэкэ.

Бариу хувцас өмсдөг зуршилтай. Нилэмгэр, дэрэвгэр, сул, том, задгай энгэртэй хувцас өмсөж чаддаггүй.

Ийм хувцас өмсчихөөр миний бие надад захирагдахгүй байгаам шиг санагдаад байдышт хэхэ. Навсайгаад, сийгээл...
Тушилдаал явж байвал нэг л сайхан өөрөө өөрийгөө жолоодож, мэдэрч чаддын :р.

Лаг стилний байх дуртай боловч хөөрхий тийм байж чаддаггүймоо. Дотроо бол маангар стилний хүүхэн шүү дээ гсн :)

За за хоолондоо орлоо, өнөөдөр ажил арай гайгүй байгаа болохоор элдэв шалдав юм бичих завтай байлаа.


6 comments:

  1. Дуурайгаад ч гэсэн оёж байна гэдэг чинь л авъяас шд. That's really something, so you should proud of yourself,hehe.

    Би тэгжаад чиний дээрийх шиг даашинз оёулна шүү плийз :P.

    ReplyDelete
  2. оёдлын цех ажиллуулаач

    ReplyDelete
  3. хараад ч дуурайж зурч чадку байснаас дээр, гэхдээ би ч гсн төсөөлөөд зурж чаддаггүймөө
    оёх юманд бол үүүүүүнэн явцгүй, истоо онгойж явахаар умайж яв гээл явжийдийн :р
    би тэгсэн бариу хувцас өмсөхөөр биеэ удирдаж чадахаа больцым шиг санагдаад байдышд

    ReplyDelete
  4. huluuleh durtaim baina ntr teriig yu gedeg bilee mazohist ch biluu ha ha

    ReplyDelete
  5. me: хэхэ тэгээрэй тэгээрэй гэхдээ үнэтэй л оёышдээ :р
    Аниргүй: миний мөрөөдөл тэхүү наа оёдлын цех чинь
    Бэмэр миний бие болбоос ..: муу авъяасгүй юм :D
    Anonymous: хүлүүлэх гэдгийг хөхүүлэх гэж уншив хаха

    ReplyDelete