Monday, September 13, 2010

УБ - Дархан - Зулзагын гол.

Хоёр долоо хоног ийшээ орж ирж юм бичээгүйн байнашт.

Энэ хугацаанд сайхан байлөө. Ажлаа ч хийлээ, амарч ч чадлаа.

Эхний хагас сайнд нь Санзай явж нэг бүтэн өдөржин ажлынхантайгаа наадан цэнгэсэн.




Дараагийн хагас сайнд нь Гачуурт явж голын эрэг дээр тэлчилж өнжсөн.





Өнгөрдөг 5 дахид УБ-Дархан-Зулзагын гол чиглэлээр 2 хоногийн амралт зохион байгуулаад асар сайхан амарч байгаад ирлээ.

Ажлаа тараад уулзалдаж явах гэсээр байгаад 9 өнгөрөөгөөд хотоос гарцгааж ганц хоёр пийв ууж явсаар шөнө 2 цагийн үед амралтынхаа газар очсон. Тэгсэн чинь зүгээр хөгжим мөгжим дуугараастай бүжиг нь дуусаагүй. Мань хэд гурван өрөөнд хуваагдаж ороод юмнуудаа тавьчаад очиж баахан арзаганав.

Маргааш нь 9 цагаас өглөөний цайтай гэсэн тул 8 өнгөрөөгөөд бослоо. Жоохон хүүхэдтэй явж байсан болохоор бид хэд өвлийнх нь байранд орсын.

Орон дотроос тагтаар өглөөний байдал нэг иймэрхүү байдалтай.



Байрны урд тал



Байрны ард тал



Ороо ч хураалгүй нүүр гараа угаагаад хоол руугаа явсан. Бантан, лаг гоё хуйлмаг, сүү амтагдсан цай. Ер нь бүх хоол нь гоё, хоол сайтай юм байналээ.
Идчээд гарч уулаар, модон дундуур баахан тэнэлээ, дээшээ харж хэвтлээ.





Бид нартай хамт явсан шар толгойт. Лаг хөөрхөөн :). Хайртай болцон.



Энэ охин нь манай найзын хүүхэд гээд бод доо. Жоохон байхад нь ээлжилж тэврээл салхилуулдаг байсан хүүхэд ийм том болцон.



Өндөр намаараа бараг над шиг. Би чинь бас овоо өндөр күүкэн шүү дээ гсн :р.



Тэгээд амралтнаасаа нилээн зайтай утасны сүлжээ орчих газар хайж явах зуураа элсэн дээр наадав.





Орой нь пийв ууцгааж баахан инээлдэж, хөхрөлдөж хөхрөлдөж 2 гээд нам нам унтацгаасан.

Маргааш нь дахиад модон дотор зугааллаа. Энд тэндгүй хэрэм гүйлдээд. Лаг хөөрхөн. Анх удаал хэрмийг ийм ойрхноос харж байгаа нь энэ.





Манай нэг найз хэрэм алж малгай хийж өмсөхийг хүссэн боловч амжсангүй ээ гэж кк.



Зөө тэгээд 2 дахь өдрөө Дарханд орж ирээд бурхан болон морин хуурын хөшөө, тэдгээрийг холбосон дүүжин гүүр, хүүхдийн паркаар нь аяллаа. Ёоо аймар халуун, хамаг хөлс цуваад арай гэж л явж байлаа.









Хүүхдийн парк нь хөөрхийн юм байналээшт.





Өдрийн цагаар бол нээх сонирхолтой санагдсангүй. Асар халуун байснаас ч болсон уу.
Өмнө нь ажлаар очихдоо өдөр нь ерөөсөө гадуур яваагүй орой нь явж байсан болохоор шөнийн Дархан бол таалагдаж байсан. Даанч энэ удаад шөнийн цагаар үзэж амжсангүй.

Иймэрхүү маягаар сайййхан амарч байгаад ирлээ. Ирмээргүй байсан боловч цаг нартай ажил гээч юмтайн болохоор аргагүйн эрхэнд л ирлээ.

9 comments:

  1. сайхан явсан байшд. тэр найзын чинь хүүхэд гэхэд, яасан аймар том юм бэ. гэтэл та гуай өөрийгөө хар нтр.

    hite ч уугаад байх шиг. динэг авгай чинь.

    ReplyDelete
  2. Bi bas ongorson 8 sard Darkhand ochson yum. Goy hot bna lee

    ReplyDelete
  3. энэ үүхэн ингээд алга болцон байсан байшд
    Дархан гоёын бээлээ.......
    би 7 сард очоод 2 хоноод ирсэн .....
    наад амралт чэн дарханаас ойрхымуу? жаахан мэдээлэл өгийч

    ReplyDelete
  4. тэр хоёр күүкний сүүдэр ший ингэдэг зурагны арзайж сэгсийсэн нь өөрөө л биддээ :P :))

    ReplyDelete
  5. зугаалж наргиж цэнгэж дуусдгүү ганц л хүн байна Монголд .... тэр нь энэ Зэвхүү

    ReplyDelete
  6. ollie: харин тиймээ мангар том байгааз, одоо 7-р анги :D
    хаят нөгөө хүмүүс авцан байсынмөө
    MNED: гоёын байналээ
    НАРГИЛ: хагас бүтэн сайнд л алга болоод байгаашт
    бусад үед нь ажлаа хийгээл кэкэ
    ойрхоон, дарханаас 20 гаран км байсан байхаа, Эрэлийн амралт гэдийн байналээ
    Аниргүй: тэгэлгүй яахав :D
    ЗОРИГТ8: өөрийгөө хичээ чи, би тэнд, чи энд л наргиж цэнгэж явдаг биз дээ :р

    ReplyDelete
  7. chamd teged taalagdsin bol busdada "xerev amraxig xusvel xolbo barix utas n ene nai " geel shurmusiig n uldeechixguide amiadaal baixiin :P

    ReplyDelete
  8. Зулзагын амралтын хаягийг өгөөч

    ReplyDelete
  9. зулзагын гол гэж газар Дарханаас 30 км зайд байгаа. Нарсан ойтой гоё газар байгаа. Очсон хойноо амралтуудаас нь өөрсдөө сонгоод орсон нь дээр гэж бодож байна. Бага насны хүүхдүүдтэй, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй гэвэл. Пионерийн зусланд очсон нь дээр.

    ReplyDelete