Wednesday, December 1, 2010

Би хошуугаа олон юманд дүрдэг :р

Би ер нь их олон юманд хошуугаа дүрдэг юм шиг байгаан, аятайхнаар хэлвэл олон талын сонирхолтой гэхиймүү кккк, тэгээд мэддэг юм ч байхгүй, мэддэггүй юм ч байхгүй :р

Нэг хошуу дүрдэг юм нь Монгол хэлний зөв бичиг, дүрэм, найруулга байна.
Аймар сонирхолтой. Сүүлдээ нөгөө мэргэжлийн өвчин гэдэг шиг юм болоод байгаа байж ч магад :р
Нэг ч алдаагүй бичсэн хүний бичлэг цаанаа л нэг сэтгэл сэргэм байдгийн. Гэхдээ монгол хэлний чиглэлийн хүн биш болохоор нарийн ширийн дүрмийг бас яг сайн мэдэхгүй л дээ. 10 жилд заалгасан хэмжээндээ л гэх үү.

Энд тэнд явж байхад арай ч дээ гэмээр алдаатай бичсэн үг их байдаг болж.

Манай ээж бага ангийн багш болохоор манай гэрт иймэрхүү төрлийн яриа байнга болж байдаг. Зурагт хараад сууж байхад гардаг энэ үгийг алдаатай бичсэн байна, ингэж бичих билүү, тэгж бичдэг, учир нь ийм дүрэмтэй гэдэг яриа надад асар сонирхолтой санагддаг юм. Би бол дундаж оролцогч л доо. Ээж, дүү 2 бол овгорууд нь юм байгаан.


За оршил яахав.

Өчигдөр орой зурагт үзээд сууж байсан үндэс дээр ТУНГААМАЛ гээд монгол хэлээ идэвхижүүлсэн танин мэдэхүйн уралдаант нэвтрүүлэг гардаг юм байна. Ямар учраас тэгж бичиж байгаа, дүрэм зэргийг зарим нэг үгэн дээр яг нарийн сайн тайлбарлахгүй байх гэх мэт учир дутагдалтай зүйл бага зэрэг байсан ч яваа яваандаа дампуураад алга болчихолгүйхэн шиг өргөжөөд хөгжөөд явах байлгүй дээ, надад лав их сонирхолтой аятайхан нэвтрүүлэг санагдсан.

Дүү байхгүй байсан тул ээжтэй хамтдаа суугаад идэвхийлэн үзлээшт.
Зарим нэг хүмүүст сонирхолтой санагдаж магад гээд энд орууллаа. Сонирхолгүй байвал тэр л биз шүү :р.


Бичиг хэрэгслэлийн дэлгүүр
Даатгагдсан хадгаламж, даатгагдсан ирээдүй

гэсэн өгөгдлөөс алдааг олох ёстой гэсэн даалгавар өгч.

Эхний өгөгдлөөс бол алдааг амархан олсон л доо би :).

Бичиг хэрэглэлийн гэх, бүр эс бөгөөс бичиг хэрэгслийн гэх ёстой.
Хэрэгсэл гэж бичдэг болохоос хэрэгслэл гэж бичдэггүй бөлгөө гэсээн.

Дараагийн өгөгдлөөс би алдааг нь олж чадаагүй.

Тэгсэн чинь гол утга болвоос хадгаламжийг даатгадаг болохоос хадгаламж өөрөө даатгагддаггүй ээ, ийм учраас даатгасан хадгаламж, даатгасан ирээдүй гэх нь зөв өө гэсэн. Энэн дээр яг гоё тайлбар хийгээгүй юу, би өөрөө дүнкүүрээд сайн ойлгосонгүй юу, даатгах, даатгуулах, даатгагдах гээд сүүлдээ бага зэрэг толгой эргэсэн бөлгөө кэкэ.

Дараагийн даалгавар.

Хүндэт зорчигчдоо /энэ дунд нь байсан хэсгийг мартааскаа/ баримтлана уу.
Ноёд хадагтай та бүхэнд баярын мэнд дэвшүүлэе.

2 багт энэ 2 өгүүлбэрийг нэг нэгээр нь өгөөд алдааг ол гэсэн байсан.

Олоход тун амархан алдаа байсан. Эхний өгүүлбэрийг авсан баг зорчигчдоо гэдэг үгэн дээр алдааг олоод өөр алдаа олж чадаагүй, 2 дахь өгүүлбэрийг авсан баг 2 алдааг хоёуланг нь олсон харин аль ч баг яагаад тэгж бичих ёстой дүрмийг нь тайлбарлаж чадаагүй.

Хүндэт зорчигчдоо /энэ дунд нь байсан хэсгийг мартааскаа/ баримтлана уу гэсэн өгүүлбэрээс

- зорчигчдоо гэдэг үгэнд хэрэглэгдэж байгаа 2 ширхэг О нь болвоос анхааруулж байгаа аястай болохоос хамаатуулаагүй юм байна шүү. Иймд зорчигчид оо гэх нь зөв бөгөөд зорчигчдын анхаарлыг өөртөө татаад дараагийнхаа үгийг хэлж байна, зорчигчдоо гэвэл тэнд байгаа зорчигчид бүгд минийх, би жолооч нь болоод зорчигчдоо бүгдийг нь аваад замд гарах бөлгөө.


- баримтална уу гэж бичнэ. Задалвал

Барь + мт = баримт + л = баримтал + на = баримтална

- хэрвээ баримтал + н байсан бол баримтлан болноо, учир нь Н гэдэг аальгүй эгшигт гийгүүлэгч урд хойноо ямар ч эгшиггүйгээр цааш явах газар үгүй учир дунд нь хөөрхий А-г жийрэглэж байгаа бөлгөө гэж тайлбарласан.

Ноёд хадагтай та бүхэнд баярын мэнд дэвшүүлэе гэсэн өгүүлбэрээс

хатагтай гэж бичих ёстой гэсэн, энэний тайлбарыг сонсож чадаагүй ээ, би өөрөө ч энэн дээр нарийн ширийн учрыг мэдэхгүй тул тайлбарыг илгаслаа.

- дэвшүүлье гэж бичих нь зөв. Бага ангид заасан дүрмээр бол гийгүүлэгчээр төгссөн үгэнд е залгавал дунд нь зөөлний тэмдэг жийрэглэнэ гэдэг билүү :)

Хүмүүс нээх сонин дэвшүүлэе гэж бичихээс гадна хүргье гэж бичээд байдгийн.
Энэ нэвтрүүлэгт орж байгаа нэг нөхөр лав дэвшүүлье гэж бичнэ гээд дүрэм мүрэм ярьж ярьсны дараа тайрая гээд биччихсэн л явж байналээ хэхэ.

Хатуу зөөлний тэмдгийг шаардлагагүй гэж үздэг хүмүүс би зөндөөг мэднэ, гэхдээ л байгаа дүрмийг одоо яалтай билээ дээ.

За зарим хэсгийг нь л бичлээ. Нээх урт бичлэг. Өөрөө ч толгой эргээд, сүүлдээ ядарчихлаа зүгээр /албатай юм шиг биччихээд үү :р/.

5 comments:

  1. чи лааг гайгүй хүүхэн юмаа

    ReplyDelete
  2. зугаатайн бишүү тэ

    ReplyDelete
  3. үрчлээ чэнэ тоогоо алдлаа хүүхээ

    ReplyDelete
  4. hushuugaa fureh ch saihan shdee;Bi bol meddeg ch bai mededgvi ch bai shuud l yarian dunduur ni shumbaad l ordog yum Kkke
    chi minii blogiig unshkhaaraa aldaag ni hyansaar bgaad uur hilen chini estestee tulaad duusdag bh daaa kkke

    ReplyDelete
  5. Mongol helnii durem... Odoo hun bolgon duraaraa bichddeg bolson baina lee. Bugd ooroo oortoo hel zuin durem zohiogood l...

    ReplyDelete