Monday, August 30, 2010

Паркаар зугаацахаар мордов.

Өчигдөр паркийг туршилтаар ажиллуулж жоохон зугаалав. Эрээн мяраан хөөрхөн л болж.
Бараг л хүүхдийн баяр шахуу юм боллоо.

Зай нь багасаад давчуу ч болцынмуу санагдсан. Хуучин тоглоомнууд дээрээс нь нэмэгдээд 2, 3 шинэ тоглоом байна. Алсыг харагч гэх мэт зарим тоглоомнууд нь ажилласангүй.




Бяцхан нуур, үлгэрийн байшин харин хөөрхөн болчиж. Гэхдээ уг нь хуучин үлгэрийн байшин нь яг үлгэрийнх юм шиг санагддаг байсышт. Үүдэнд нь нэг аймар том баатар унтцан байдаг байлуу. Жоохон байхдаа хараад айдас ч юм уу нэг юм төрөөд байдаг байсан. Одоо нэг хааны ордон шиг ч юм уу тиймэрхүү л болж. Хүмүүс тэгээд ус руу нь цэвэр усны сав, хог цаасаа хаяцан л байхым даа.








Нэг хөөрхөн усан оргилуур байсан. Байж байгаад оргилдог. Хүүхдүүд дундуур нь сүлжиж гүйгээд л.




Pirate ship гэд нэг тоглоомон дээр нь суусан чинь хамаг цус хөөрөөд, дотор муухай оргиод, толгой өвдөөд. Хүмүүсийг орилолдоод байхаар нь худлаа сенсаацлаад гээл томроод байсан ажаа суугаад дороо дусаангаа алдаад, ажлын жирэмсэн охиноос долоон дор юм боллоо хаха. Доошоо буухад нь орилохоос өөр аргагүй болжийнлээ :р.



Бас нэг ийм тоглоом байсан.




Зам, зүлэг гээд зарим ажлууд нь дуусаагүй байна. 9 сарын 1-нд нээлтээ хийхдээ дуусгачихсан байх юм байлгүй дээ.

Эцэст нь өөрийнхөө зургийг оруулчий. Гадагаад явж үзээгүй хүнд гадагаадад авахуулсан юм шиг л санагдаад байна гсн :D.





10 comments:

  1. та гадгаадад явж байгаамуу :р

    ReplyDelete
  2. энэ хаана явжаахдаа ахуулсан зургав?:D

    ReplyDelete
  3. кккк сулиатай хог

    ReplyDelete
  4. өө нээрээ туршилтаар ажиллана гээд байсан ш д. би нэг очдог юмуу гэснээ, пиг хүн байгаа байх гээ больцын. гоё л харагдаж байна.

    ReplyDelete
  5. Togloomnuudiin zuragiig ni sain avaagui yum uu?

    ReplyDelete
  6. БэМэР: тийшт, чи явж болоод байхад би яагаад болдгүйен ер нь :)
    НАРГИЛ: амралтаараа Монгол яваадаа ёстой гоё улс байдын байна, таалагдлаа :D,
    Аниргүй: хэхэ яады
    ollie: уг нь зөвхөн манай ажилтнуудыг л ажлын үнэмлэхээр нь оруулж үнэгүй тоглуулна гэж байсын, ажилтнуудаараа туршилтын туулай хийж байгаан ккк, тэгсэн чинь хамаагүй л оруулаад байналээ
    яахав хөөрхөн л болсон байналээ
    MNED: өөрийнхөө л зургийг авцан байхын гэжүү кэкэ, шинээр нэмэгдсэн юмнуудынх нь л зургийг авлаа, бусад нь хуучин тоглоомоо л шинэчилчихсэн байх шиг байналээшд, тэгээд баахан хүүхдүүдийн зургийг авч явсаараан байгаад тоглоомнуудыг нь дангаар нь авч чадсангүй ээ

    ReplyDelete
  7. майга хог...

    гснээс чи энэ сээгийдхэд ядаргаатай кодоо больчооч

    ReplyDelete
  8. gviee haahaas niomno ochikh ymsan.Naad hiimelnuuran deer chini hairtai hunteigee zaviar zugalhiimsan Kkkkkkkkkkkkkk
    balarsiin ;-)
    ter suudernuud yasan hogjiltei be
    genet tom gedesni suuder garaad l he he

    ReplyDelete