Thursday, August 26, 2010

Сарын юм.

Сүүлийн 2 шөнө дараалаад 2 найзыгаа зүүдэллээ.

Эхний шөнө нь нөгөө хоёр надтай уулзах гээд ирж байна гэж
2 дахь шөнө нь би өөрөө очиж уулзаж байна гэж

Аймар санасан сэтгэл 2-уулан дээр нь мэдрэгдэж байсан.

Аргагүйшт. Уулзалгүй зугатсаар бараг 2 сар болох гэж байна.

Би хар багын ийм мэдрэл зантай байсын. Нэг л сонин санагдчихвал уулзахгүй зугтаал, гэрт ирэхээр нь байхгүй хөдөө явцан интэр гэж хэлүүлээл. Хэнтэй ч уулзахгүй гэртээ бүгээл.

Дээрээс нь утсаар ярих асар дургүй. Тийм болохоор утсаа ч бараг авдаггүй :р.

Тэгж тэгж байгаад аяндаа арай гайгүй болоод, мартагначихдаг ч юм уу тэгэнгүүт нь уулзаж муулздаг наасан.

Манай нэг найз ямар сайндаа намайг САРЫН ЮМ гэж нэрлэж байхав дээ хаха хуцжаан шүү тэ.

Удахгүй хэд хоногийн дараа нэгнийх нь төрсөн өдөр болно, тэр үеэр гэмгүй царайлаал уулзана даа :р

4 comments:

  1. динэг. утсаа авахгүйн бол утсаар яадий чи. хаячаач наатахаа. :-L

    ReplyDelete
  2. тэрүүгээр чинь ажлаа хийдийн байгааздээ мангар матраа :р

    ReplyDelete
  3. сарын юм гэхээр нь шал өөр юм бодлоо шд. хаха.

    ReplyDelete
  4. хаха би тэгээл сарын юмныхаа талаар бичцэн байжаахуу :р

    ReplyDelete