Tuesday, August 24, 2010

Шалдав.

Хийж байгаа ажил, хөгийн ичимхий??? гэх юм уу :р зангаасаа болоод хааяа ч бол хүслээрээ, дураараа байж чадахгүй. Сүүлдээ бүр наснаасаа болоод гэдэг нэг юм нэмэгдэх гээд байх шиг байна нтр гсн кэкэ.

Тийм биш бол сайхан зоргоороо нааж алдахгүй юу дурак.

Сэрүүн яваа хугацааныхаа дийлэнхийг иймэрхүү баригдмал байдалтайгаар өнгөрөөдөг.
Дотор байгаа Нэмү ил харагдаж байгаа Нэмүгээсээ тэс хөндлөн ч байх шиг. Нөгөө гаднаа юу, дотроо юу гэдэг шиг л.

Ганц өдөр хамаг үнэнээ нүүрэндээ наагаад гудамжаар хөндлөн алхчмаар л байнашт :р.


Балаарах ч яахав.

Ойрд сайхан байгаа. Ажил төрөл ганц хоёроороо бүтээд, санаа зовох, бухимдах асуудал бага багаар хумигдаад. Тэгэнгүүт өрөмний өт шиг өрвөлзөж, сахилгагүйтэж дүмбүүрмээр санагдаад байхын.

Нээрээ сүүлийн 2 сарыг аягүү зугаатай өнгөрөөжийнаа. Хажуудаа байгаа 2 шинэ нөхрийг сургах гэж хөөрхөн л юм болжийн. Зарим үед мэдрэээмжгүй, сэтгэлгүй юм хийгээд дургүй хүргээд байхаар нь тас загинаж хаяаал, хөмсгөө зангидаж дүрдээ ороол кэкэ.

Багш магш хийж байсан үлдэгдэл бол бас байнаа байна.

За за залхуу хүрэв, ажлаа хийе. Бичий гэсэн чинь бичих юм ч олдохоо байчиж.

Гэснээс энэ хагас сайнд салхинд гарч алжаалаа тайлахаар болсон. Иймэрхүү маягаар :D. Даанч навч мавч нь ингэж шарлаагүй байгаа байх даа.


4 comments:

  1. guieee bi bas gaduur dotuur garhiimsan.gertee barag doloo honog hevtlee shde .Bi estoi l chinii heldgeer oortoo onts sain tavichaad l gertee hevteed bgaa shde shoy ene ter bol suraggvi shde.
    ;-)

    ReplyDelete
  2. динэг. хэн чамайг тэгээ хамаг юмаа хамхиад, нуугаад бай гэсийн.

    ReplyDelete
  3. би хэзээ ч багш болохгүй гэж боддог. Ааштай болно гээд хэхэ Навч шарлах хаа байсын...тэхдээ л удахгүй л дээ хаха

    ReplyDelete
  4. Mishaa: дандаа онцсайн байна гэж юу байсын хааяа муу авч бай, 2уулаа нэг цуг муу авнаа за :D
    ollie: өөр ямар арга байгаан :D
    Сэгсгэр Сэрээ-Анааш: би ч ааштай болцөөн, 3 жил багшлаал

    ReplyDelete