Wednesday, May 12, 2010

Есөн шид, долоон жор.

Ажлаас блогспот руу орох гэж бөөн юм болчихынмаа нээрээ. Гэртээ очоод орно гэж худлаа.

Орчоосой орчоосой гээд сүүлдээ бүр залбирах нь холгүй юм болохын. Хэдэн хоног орохгүй байж байж сая нэг юм yahoo ID нтр гэсэн юм хараад нулимс дуслуулангаа алдлаа. Ядаж байхад банжиг өнөөдөржингөө гацаатай яг мэдрэл гацаа :р.

Зөө тэр ч яахав. Ойрд мияа байна өө. Өдөржингөө уйлсан нүдний бүлцэн 3 дахь хоног дээрээ ч арилсангүй. Аймар гомдоостой :(

Дээрээс нь энэ нэг муухай хуурай агаар, шороон шуурганд нь бүтэж үхчих гээд байхын. Ажлын халаалт зогсоогүй, цонхоо онгойлгохоор шороо орж ирээд байгаа болохоор хамаг юм хаалттай, бин битүү, хав халуун.

Юу юугүй дэлбэрэх гэж байгаа минчийсэн улаан хүрэн юм л байгаа бололтой, сая нэг ах орж ирээд чи чинь яагаад байдгаараа улайчаав гэж авсан. Нэг жоохон бороо орчихгүйн байх даа, арай л хуурай байнаа.

Хүмүүс нээрээ гэмгүй царайлчаад муухай худалч байхынмаа хэхэ, бодохоор инээд хүрээд байхын, за за тэр хүний худалчийн асуудал ч яахав, өөрийгөө л хичээх минь яршиг, би ч бас л авна шүү дээ гсн :р.

Хурдан амралтаа авмаар байна. Хэдэн найзуудтайгаа хөдөөгүүр явна гээд төлөвлөчихсөн, бүр байж ядаад.


Хөвсгөл аймаг. 2009 он.

5 comments:

  1. Яагаад уймараад байгаа юм бэ?

    ReplyDelete
  2. сайн уу хөө..
    харин энэ цаг агаар нээрээ аймар байнаа.. гадаа гараал шороотойгоо холилдооол хийсээд байх болтойм :р

    ReplyDelete
  3. MNED: хэхэ уймраагүй ээ, зүгээр муухай ааштай байгаад байна
    БэМэР: сайн уу чихшиг, сайн сайн гээч хаха
    энэ хавиар чамтай төстэй нэг хүн шороотой холилдоод шуураад байсынмаа, чи байсын байнашт

    чөтгөр нэвтэрч болохгүй ёстой дура байнаа :(

    ReplyDelete
  4. өө чи одоо хүн аймар намбатай нтр бичжаахад чинь :р

    тээр чамайг ажлаа хий гээд байгааз дээ ..

    бороо нтр байдын бол ороосой ..

    ReplyDelete