Thursday, May 6, 2010

Би? -1

Халуун нар шарсан зуны байдаг л нэгэн бүгчим өдөр. Хийх юмаа олж ядсан би амралтын өдөр Монголын радиогоор явдаг Америкийн дуу хоолой хөгжмийн нэвтрүүлгээс хуулж авсан хэдэн дуунуудаа эргүүлж тойруулоол сонсоод сууж байлаа. MTV үзэж чаддаггүй хүн энэ нэвтрүүлгээс сүүлийн үеийн дуунуудыг олж сонсдог байсын.

Хаалга тогшив.
Хөгжмөө жоохон суллаад очиж хаалгаа онгойлговол тэр, бас манай ангийн нэг охин 2 зогсож байсан. Банталт, барайлт. Падийзны үүдэнд гарч зогсоод нээх олон юм ч ярихгүй, өөр тийшээ мийшээ, хажуугаар өнгөрч байгаа хүмүүсийг харсан шиг. Би ч тэгээд нилээн бүрэг талдаа хүн болохоор юу байна гэхээс өөр юм ч дуугарсангүй.

Хичээл тарахын үед жоохон муудалцаад салсан ч байлуу даа. Хичээлийн дараа гэртээ ирж цайгаа уучихаад өдөржин орцонд нь эсвэл гэрт нь элдэв дээдийн юм чальчаад суучихдаг байсан би амарснаасаа хойш нэг ч очоогүй гээд бодохоор тийм л болж таарах гээдийн. Муудалцах ч гэж дээ ямар хэрэлдэх биш шалихгүй юмнаас аль нэг нь дуугаа хураагаал дахиж уулзалдаагүй тэр чигээрээ өнгөрсөн биз бодвол.

Тэр өөдөөс хараад, бид хоёр харин дэлгүүр лүү талханд явж байх замаараа танайхаар ордог юм билүү гэж бодоод, юу хийж байна энэ тэр гээд ойр зуурын юм ярьлаа. Миний сонсож байсан дууг сонсчихсон байсан, чи тэрийг сонсож байгаа юм уу гоё байгааз гээл... Lisa Loeb – Stay байсан шиг санагджийн.

Нээрээ тэр үед бид нар дэлгүүр лүү талханд явах гэж нэгнийгээ хүлээгээд бараг цаг болно, заавал хүнтэй л дэлгүүр орохгүй бол болдоггүй байсаншт шал мангар кэкэ. Гэрийнхэн нь талхаа хүлээгээд өлсөөл :р.
Тэр үед ямар хурдан ирээчээ, хаана яваад байгаан нтр гээд загиначих утас шөрмөс байсан биш, иртэл нь л хүлээнэ.
2 нөхөр ч бас талхаа аваагүй, замаараа надтай уулзаад бараг хагас цаг болсон байхаа.

Эргээд гэртээ орсон чинь уулзахыг хүссэн, удаан хүлээсэн хүнтэйгээ уулзаад аймар саначихсан байснаа мэдэрсэн.

.....

6 comments:

  1. хайр сэтгэлээ талхтай холиол гусчих юмаа энэ шулам :р

    ReplyDelete
  2. аа бас сайхан дурсамж байшүү

    ReplyDelete
  3. Би чиний бичлэгийг уншаад радио сонсохоо болиод удсан байна гэдгээ гэнэт ухаарла шд.
    Хүүхэд байхад талханд явна гэдэг том ажил байж билээ хэхээ.

    ReplyDelete
  4. ккккк жаахан байхад нээрээ би бас нэг найзтайгаа муудалцааад атуусанд суучаал юуу ч ярихгүй хараал яваад байсан



    бодоод байсан чинь би тийм олон найзтай байж үзээгүйээ дандаа л нэг найзтай л байсым байна хоюул гурууулаа нийлж чадкү нэгнийг нь нөгөөхөөс нь харамласааар таардаг байжүүлээ. сүүлдээ тэгэээд адаар муухай ааштайгаараа дуудуулааад хаягддаг байсан биз

    ReplyDelete
  5. Бээмэр: яажийн муу хог?

    Олли: хэхэ гүй яахав дээ, өлсөөд байсым чинь :р

    lover_girl: аа сайхаан сайхан :D

    MNED: би ер нь одоо хүртэл монголын радио сонсох дуртайшт, юу ч ярьж байсан хамаагүй тэр нэг авиа гэхиймүү одоо юу гэхийн тэр нь нээх сайхан санагдаад байдын. Өчигдөр нэг хөгшин ахтай машинд нь суугаад явж байсан чинь /буруугаар бодов оо :D/ FM-ээрээ Монголын радио сонсоол яваад байдын, нээх гоё санагдаад байсан.

    Нээрээ талханд явах ёстой лайтай байсан тэ, ёоо үсээ арзайтал чихэлдэж чихэлдэж нэг юм 2 талх бариал хүмүүсийн дундаас сэгсийгээл гараад ирнэ, нөгөөх нь шамбийсан юм гарт байжийдаг байж билээ кэкэ.

    REDCOURSE: би бол нэгийгээ л бусдаас харамладаг байсаан :р

    ReplyDelete