Saturday, February 5, 2011

Сар шинэ

Сар шинэдээ сайхан шинэлцгээж байна уу?

Өнөөдөр чинь шинийн хоёрон нь уу, гурван нь уу, за аль ч байсан яахав, цагаан сар болдгоороо болж л байна.

Шинийн нэгний өглөө өвөөгийнд очлоо. Хүүхдүүд нь бараг ирээгүй байхад хоёр том хүүгийнх нь хүүхдүүд гэрээр нь дүүрцэн байна гэсийшт хэхэ. За манайх ч яахав илүү дутуу юмгүй аав ээжтэйгээ хамт гэртээ өтөлцөн гурван арзайсан юм. Аавын дүүгийн 4 хүүхэд арвуулаа болцон. Нийлээд хориод юм тэр гэрийг оволзуулжийнаа. Би эмээг ёоо өвөө та хоёр нээрээ сайн үржжээ гэсэн инээгээд байсан :D

Хоёр дахь өдөр нь найзуудынхаараа хэсдэг уламжлалтай. Бас л нөхөр сүүдэргүй архайж дархайсан 5 хүүхэн бие биенийхээрээ хэсээд идэж уугаал явавшт кк. Шөнө 1 цаг хүртэл айраг ууж сууцгаав.

Шинийн нэгний орой Сараагийн амьд тоглолт зурагтаар гарав. Өөрөө ч гоё байлаа, хоолой ч сайхнаараа дууллаа.

Уучил, Бороо, Тэр өдөр, Хайрласан сэтгэл гэх мэт сүүпаа дуунуудаа дуулсан. Энхбаяр, Пүрэвдорж хоёрын хамт байгааг харсан чинь хуучны Хөх тэнгэр хамтлагийг асар ихээр санав.

За нэг иймэрхүү шинэлж явна. Өнөө маргаашдаа гэртээ амраад 1 дэхээс ажил руугаа шаагаа маарш.

2 comments:

  1. одоо ч ажилаа шаагаа байлгүй дээ :P

    ReplyDelete
  2. хаха нээрээ ямар эвгүй уншигджийнаа

    ReplyDelete